Цэлмүүнийг авахаар цэцэрлэгт нь очтол мань хүн нэг хүүхэдтэй шөргөөцөлдөөд сандал булаацалдаад байгаа бололтой зогсож байлаа. Шагайгаад зогсож байтал Цэлмүүний сандлаас барьж байсан гарыг багш нь цохиод авдаг юм даа. Ёоо, юу харчихав аа гээд би сандраад яахаа мэддэггүй, тэгтэл охин минь намайг хараад ээжээ гээд уйлан алдаад гүйгээд ирсэн.
Би яах, юу хэлэхээ мэдэхгүй ангийн үүдэнд охиноо тэврээд зогсож байтал багш ч бас бантсан бололтой гарч ирээд Цэлмүүний гарыг нөгөө хүүхэд нь яг хазах гэж байхад цохиод хазуулаагүй ухааны юм яриад л ...
Багшид нь уурлавал охиныг минь шоглоод байдаг юм болов уу, ингэж нэг баригдсан юм чинь дахиж тэгэхгүй байлгүй, би ч бас хааяа цохиод авмаар санагдах үе байдаг гэж бодогдоод юм хэлсэнгүй, дэмий дүлгэнэж байгаад явлаа.
Чухам л УБ-ын анхны хувийн цэцэрлэгүүдийн нэг, яасан ийсэн Монтессори сургалттай (энэ нь юу гэсэн үг юм бүү мэд) цэцэрлэгийн багш ингэж байдаг ч гэж бодогдох шиг. Ингээд бодохоор өдөр эцэг эхийн эзгүйд юу болдгийг таашгүй.
Бас тодорхой хэмжээний даруулга хэрэгтэй л байдаг байх, мэдэхгүй л юм даа.
Аавд нь энэ тухай хэлээгүй, хэлчихвэл захирал дээр нь давхиад орох байх. Үүнийг уншиж байгаа бол "Хэлээгүйд уучлаарай" гэж хэлье. Гэхдээ ч аав нь энэ тухай мэдсэн, мэдээгүй өнгөрсөн тавдах өдөр багштай нь уулзаж, охин дандаа баавгай, хүүхэлдэйгээ бай, бай гэж тоглодог болсон тухай анхааруулсан л даа.
No comments:
Post a Comment