Wednesday, August 6, 2014
French hip hop by Irmuun
Манай хүн хаанаас ч сурсан юм бүү мэд, жигтэйхэн мундаг хип хоп дуулдаг болсон. Дуулах дуулахдаа бүр Францын underground урсгалаар, тэгээд бүр францаар дуулдаг болсон гээд л бодчих.
Үргэлжлэл нь
Tuesday, July 29, 2014
Цэлмүүний ярианаас #3
Цэлмүүн: Ээж, таны төрсөн өдөр хэзээ болох вэ?
Ээж: 9 сард.
Ц: Өмнө нь таны төрсөн өдөр хэзээ болсон бэ?
Э: Бас л 9 сард болсон шд.
Ц: Тийм үү? Яасан сонин юм бэ? Дандаа 9 сард болдог юм уу?
Хааяа Цэлмүүнтэй утсаар ярихдаа "Юу байна?" гээд асуучихаар "Наадах чинь яасан сонин асуулт вэ? Би ийм юм асуухаар юу хэлэхээ мэдэхгүй, хариулж чадахгүй байна шүү дээ" гээд л утасны цаана мушгирдаг байлаа. Харин одоо бол "Тайван", эсвэл "Юмгүй ээ" гэж хариулдаг болжээ.
Цэлмүүний ярианаас #1, #2
Wednesday, June 18, 2014
Бодлого
Аав нь машинд явж байхдаа, энд тэнд хүүхдүүдээрээ бодлого бодуулаад л явдаг юм. Цэлмүүнд бол арай ахисан түвшний "Дөрөв дээр дөрвийг нэмэхээр хэд вэ?" гээд л, Ирмүүнд бол "Нэг дээр хоёрыг нэмэхээр хэд вэ? Чамд гурван чихэр байсан чинь нэгийг нь аниадаа өгчихвөл чамд хэд үлдэх вэ?" гээд л.
Одоо Ирмүүн тэрийг нь сураад авчихсан
- Ээж ээ, би танаар бодлого бодуулъя гэнэ.
- За.
- Гурав дээр нэмэх нь хэд вэ?
- ...0_o
- Хэлээч ээ гэж уурлангуй хариултаа нэхнэ.
- Гурав.
- Зөв байна.
..........
Эсвэл
- Дугуй дүрс дээр нэмэх нь арав, хэд вэ?
Энэ бодлогыг бодож чадах хүн байна уу?
Одоо Ирмүүн тэрийг нь сураад авчихсан- Ээж ээ, би танаар бодлого бодуулъя гэнэ.
- За.
- Гурав дээр нэмэх нь хэд вэ?
- ...0_o
- Хэлээч ээ гэж уурлангуй хариултаа нэхнэ.
- Гурав.
- Зөв байна.
..........
Эсвэл
- Дугуй дүрс дээр нэмэх нь арав, хэд вэ?
Энэ бодлогыг бодож чадах хүн байна уу?
Friday, June 13, 2014
Унтаахай
Манай Ирмүүн алиа хүүхэд
болох нь ээ.
Бид хэд өдөржин паркаар явж
явж орой нь солонгос хоолонд орсон юм. Тэгтэл хоол иртэл манай хүн ширээгээ
дэрлээд унтаад байлаа. Өө эвий эвий, ядраад унтчихаж гээд хартал ам нь хөдлөөд
байлаа.
Мань хүн унтсан дүр эсгэж
биднээр тоглож байсан болж таарлаа.
Tuesday, June 3, 2014
Гарын үсэг
Нэг өдөр Цэлмүүн гарын үсгийн талаар баахан шалгаалаа. Соронзон самбар дээрээ
- Ээж ээ, гарын үсгээ зураад өгөөч гэхээр нь зураад өглөө.
- Одоо аавын гарын үсгийг зураад өгөөч.
- Аав нь өөрөө гарын үсгээ зурдаг юм. Хүн өөрийнхөө л гарын үсгийг зурдаг гэсэн ч мань хүн тоосонгүй, намайг аавынхаа, өөрийнхөө, дүүгийнхээ гээд бүгдийнх нь гарын үсгийг зурахыг шаллаа.
Үргэлжлүүлээд өөрөө хүмүүсийн гарын үсгийг зураад байгаа бололтой:
- Ээж ээ, Ирмүүн гэхэд ямар үсэг ордог билээ л гэнэ. Зурж дуусаад үзүүлтэл
Нээрээ бодсон чинь ГАР + ҮСЭГ = ГАРЫН ҮСЭГ яалт ч үгүй зөв болж таарлаа. Хүүхэд хөөрхөн сэтгэнэ шүү.
- Ээж ээ, гарын үсгээ зураад өгөөч гэхээр нь зураад өглөө.
- Одоо аавын гарын үсгийг зураад өгөөч.
- Аав нь өөрөө гарын үсгээ зурдаг юм. Хүн өөрийнхөө л гарын үсгийг зурдаг гэсэн ч мань хүн тоосонгүй, намайг аавынхаа, өөрийнхөө, дүүгийнхээ гээд бүгдийнх нь гарын үсгийг зурахыг шаллаа.
Үргэлжлүүлээд өөрөө хүмүүсийн гарын үсгийг зураад байгаа бололтой:
- Ээж ээ, Ирмүүн гэхэд ямар үсэг ордог билээ л гэнэ. Зурж дуусаад үзүүлтэл
Нээрээ бодсон чинь ГАР + ҮСЭГ = ГАРЫН ҮСЭГ яалт ч үгүй зөв болж таарлаа. Хүүхэд хөөрхөн сэтгэнэ шүү.
Wednesday, May 28, 2014
Өглөөний цайнд
Цэлмүүн
Ирмүүн хоёр амралтын өдрийн өглөө унтуулахгүй, шуугилдаад гүйлдээд байдаг юм.
Нэг өглөө нөгөө хоёр чинь түрүүлээд босчихсон, үймүүлээд л, би унтсан ч биш,
унтаагүй ч биш сонсоод л хэвтээд байлаа. Цэлмүүн жүжигчилж тоглох дуртай, энэ
удаад зөөгч болсон бололтой:
- Та өглөөний цайнд юу авах вэ?
- Та өглөөний цайнд юу авах вэ?
Ирмүүн хариуд нь:
- Юу байгаан!!! Гэж чангаар асууна.
- Манайд алимны шүүс, жүржийн шүүс, гүзээлзгэний шүүс байна. (Манайд алимны шүүс л байгаа.)
- Ёотон авъя.
- За гэх нь сонсогдлоо.
- Юу байгаан!!! Гэж чангаар асууна.
- Манайд алимны шүүс, жүржийн шүүс, гүзээлзгэний шүүс байна. (Манайд алимны шүүс л байгаа.)
- Ёотон авъя.
- За гэх нь сонсогдлоо.
Тэсэлгүй
босоод иртэл Цэлмүүн дүүдээ өглөөний цай гээд таваг дүүрэн ёотон тавиад өгчихсөн байлаа.
Monday, May 26, 2014
Эрвээхий
Манай хоёр аавтайгаа ноцолдож тоглох дуртай. Аавыгаа байхгүйд ээжийгээ хөөцөлдье, зодолдоё, нуугдаж тоглоё гээд амраахгүй. Бид гурав харин зураг зурж, ном буддаг.
Ирмүүн ч бас яаж дутах вэ, ээж ээ, би бас Эрвээхий хийлээ гэв.
Зураг будаж байгаад Цэлмүүн будгаараа Эрвээхий хийлээ.
Friday, May 16, 2014
Аав хүүхэд хоёр
Ирмүүн бид хоёр чиргүүлтэй ачааны машинаар тоглож байв. Том машиныг нь Ирмүүн авч, жижгийг нь би авлаа. Том машинтайгаараа Ирмүүн:
- Би аав нь шүү, за юу?
- За.
- Чи хүүхэд нь шүү, за юу?
- За.
- Ээж нь үхцэн шүү, за.
- O_o.
Бодвол үлгэрт ээж нь нас барсан, энэ тэр гэж гардгийг санасан юм шиг байна.
- Би аав нь шүү, за юу?
- За.
- Чи хүүхэд нь шүү, за юу?
- За.
- Ээж нь үхцэн шүү, за.
- O_o.
Бодвол үлгэрт ээж нь нас барсан, энэ тэр гэж гардгийг санасан юм шиг байна.
Wednesday, May 7, 2014
Охин уу, хүү юу?
Цэлмүүн:
- Ээж ээ, би багадаа охин байсан уу, хүү байсан уу?
- Миний охин чинь багадаа ч гэсэн охин байсан шүү дээ.
- Манай ангийн зарим эрэгтэй хүүхдүүд багадаа охин байсан юм байна лээ. (Урт үстэй байсныг нь охин байсан гэж бодсон бололтой.)
Thursday, May 1, 2014
Хувцас хатаасан нь
Ирмүүн бид хоёр угаалгын машинаас хувцас гаргаж, хатаагчин дээр тохож байв.
- Үүнийг яах вэ гээд Ирмүүн нэг оймс барьчихсан зогсоно.
- Миний хүү, наадахаа хатаачих гэж би хурдхан хэлэв.
(Ирмүүнээр туслалцуулан ямар нэгэн ажил хийж байгаа тохиолдолд юу хийхийг нь
гялс хэлж тохиролцохгүй бол ажиллагаанд саад болж бусниулаад эхэлдэг
талтай.)
Ирмүүн оймсоо хатаагчин дээр
тохоод “Фүү-фүү” гээд үлээж гарав.
Wednesday, April 16, 2014
Цэлмүүний зохиосон оньсого
Нүүрэндээ үстэй, сүүлэндээ үстэй.
Тэр юу вэ?
Wednesday, April 9, 2014
Арав сайхан амраарай
Унтахаар өрөөндөө хэвтсэн ч ээж аавыгаа санагалзсан уу, яасан хөлийн чимээ гарч Ирмүүн өрөөний үүдээр эргэлдэнэ.
- Яасан бэ? Хэн яваад байна аа?
- Сайхан амраарай гэж хэльяаа. Ээж ээ сайхан амраарай.
- За, чи бас сайхан амраарай. Хайртай шүү.
- Ээж ээ, арав сайхан амраарай.
Жаахан байснаа буцаж ирснээ
- Ээж ээ, арван нэг сайхан амраарай, арван хоёр, арван гурав сайхан амраарай за гэнэ.
Арван Үүдэрман
- Яасан бэ? Хэн яваад байна аа?
- Сайхан амраарай гэж хэльяаа. Ээж ээ сайхан амраарай.
- За, чи бас сайхан амраарай. Хайртай шүү.
- Ээж ээ, арав сайхан амраарай.
Жаахан байснаа буцаж ирснээ
- Ээж ээ, арван нэг сайхан амраарай, арван хоёр, арван гурав сайхан амраарай за гэнэ.
Арван Үүдэрман
Wednesday, April 2, 2014
Бяцхан Мисс
Нэг өдөр
Цэлмүүний багш охиноо Бяцхан Миссийн тэмцээнд бүртгүүлж оролцуулаарай, бүртгэл
нь энэ долоо хоногт дуусна гэхээр нь нэг их ойшоосонгүй. Монголд тэмцээн
уралдаан ямархуу зохион байгуулалттай болдог билээ, тэгээд ч элдэв Миссийн
тэмцээнд сүжиггүй болохоор тэгэсгээд мартав.
Тэгтэл дараагийн
Даваа гаригт багш нь утасдаж “Яагаад охиноо тэмцээнд бүртгүүлсэнгүй вэ? Ийм
авьяастай, нүүрэмгий хүүхэд байхад. Охин чинь түрүүлдэггүй юм аа гэхэд тэнд
очоод тайзан дээр гараад авьяасаа нээж хөгжүүлэх боломж гарч байна” гэхчлэн
ухуулах зэмлэхийн дундуур хэллээ.
Би ч багшид
Цэлмүүнийг тэмцээнд оруулахаа амлаж, 15000 төг дансаар шилжүүлж, Facebook-р зургийг нь явуулж бүртгүүлэв.
Wednesday, March 26, 2014
Шинэ стайл
Өнгөрсөн Ням
гаригт бид өдөржингөө гадуур хэсэж оройхон тийшээ үсчин орлоо. Ирмүүн 2 ч сар
үсээ засуулаагүй, үс нь арзайж ургаад инээдтэй амьтан болчихсон байсан юм. Тэгтэл
үсийг нь машинаар хусаад байхад л Ирмүүн үсчний сандал дээрээ унтаад л байлаа.
Түшихгүй бол бүр унах нь ээ. Ерөөсөө ч сэрэхгүй шаал тоохгүй унтаж байсан даа.
Monday, March 17, 2014
Мартын 8
Март 8-аар хонгор үрсийн цэцэрлэгээс ээж нарт зориулж арга хэмжээ зохион байгуулж, бас хүүхдүүдийн хийсэн гоё бэлэг гардууллаа.
Wednesday, March 5, 2014
Цэнхэрхэн хун
Цэлмүүн бүжин балетанд явж эхэлсэн, олон турьхан ягаан хун дунд нэг цэнхэрхэн цондгор хун нисэж явна.
Friday, February 28, 2014
Уран жиргээчид
Цэцэрлэгийн Уран Жиргээ уран уншлагын тэмцээн болж Цэлмүүн Аварга аалз шүлэг уншин оролцож ангиасаа алтан медаль хүртлээ.
Ирмүүн Унага шүлэг уншиж мөнгөн медалиар шагнууллаа.Wednesday, January 22, 2014
Хуурамч хайр
Хоёр зулзага цэцэрлэгтээ явахгүй, өвөө эмээгийндээ 2 долоо хоног зочилж байгаан. Ирмүүн эмээгийн зуураад тавьсан гурилаар тоглоод байжээ.
Эмээ: Ирмүүн ээ, болиорой. Ингээд байвал эмээгийн муухай ааш хөдөлнө шүү гэтэл өөдөөс нь
Ирмүүн: Тэгээд байвал би гэртээ харилаа шүү гэв.
*****
Эмээ: Ирмүүн ээ, чи өвөө эмээдээ хайртай юу?
Ирмүүн: Үгүй, би аавдаа, ээждээ, аниадаа хайртай. Өвөө, эмээд хайргүй.
Wednesday, January 15, 2014
Рэнж друдер
Wednesday, January 8, 2014
Балетчин
Манай Цэлмүүн балетын хувцас авсан, удахгүй дугуйланд явах гэж байгаа. Тэгээд байн байн:- Ээж ээ, би балетанд явна тээ?
- Тийм ээ, миний охин балетанд явна гэтэл Ирмүүн:
- Ээж ээ, би юунд явах билээ?
- Харин ээ, миний хүү юунд явдаг юм билээ?
- Хөвгүүдийн бүжгэнд явна тээ гэлээ.
**************************************
Дараа нь нэг өдөр:
- Би цагдаагийн машинд явна гэлээ.
Wednesday, January 1, 2014
Subscribe to:
Comments (Atom)









