Нэг өдөр Цэлмүүн гарын үсгийн талаар баахан шалгаалаа. Соронзон самбар дээрээ
-
Ээж ээ, гарын үсгээ зураад өгөөч гэхээр нь зураад өглөө.
-
Одоо аавын гарын үсгийг зураад өгөөч.
-
Аав нь өөрөө гарын үсгээ зурдаг юм. Хүн өөрийнхөө л гарын үсгийг зурдаг гэсэн ч мань хүн тоосонгүй, намайг аавынхаа, өөрийнхөө, дүүгийнхээ гээд бүгдийнх нь гарын үсгийг зурахыг шаллаа.
Үргэлжлүүлээд өөрөө хүмүүсийн гарын үсгийг зураад байгаа бололтой:
-
Ээж ээ, Ирмүүн гэхэд ямар үсэг ордог билээ л гэнэ. Зурж дуусаад үзүүлтэл
Нээрээ бодсон чинь ГАР + ҮСЭГ = ГАРЫН ҮСЭГ яалт ч үгүй зөв болж таарлаа. Хүүхэд хөөрхөн сэтгэнэ шүү.