Pages

Wednesday, January 30, 2019

Хоол

Ирмүүн хоолоо олигтой идэж өгөхгүй байв.
Э: Ингээд байвал том болохгүй, жижигхэнээрээ үлдэнэ шүү гэж сүрдүүлэв. 
И: Хүүхдээ муулахаа болиочээ. 

Monday, January 21, 2019

Нэмүүн ой 8 сар хүрлээ

Ер зүгээр суухгүй, тасралтгүй босож суугаад авираад л буугаад л тонтогонож өгнө шүү дээ. Сандал руу авираад, сандлаас ширээ авирч гараад суучихна. Байнга харж, хүүе хаая гэж байхгүй бол аль хэзээний ширээн дээр гараад суучихна. Тэгчихээд хэн харж байна гээд ийш тийшээ хараад байгаан, яг буу гэж хэлнэ гэж мэдээд байгаан. Тэгээд буу гэхээр худлаа уйлна. Ахынхаа сандал дээрээс хичээлийн ширээ рүү нь авирсан. 
*****************
Өөрийнх нь хүссэн хариултыг хэлэхгүй бол бас уйлна, хоёр бандгар гараараа нүүрээ дараад, ааайй гэж жаахан үзсэнээ бид нарын хариу үйлдэл, болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан үргэлжлүүлэн уйлна, эсвэл больчихно. Унахаар нь авахгүй бол орилоод л хэвтээд байна. Хаа очиж, чихэнд чийртэй биш, их аятайхан эр хонгор дуугаар уйлдаг юм.

Monday, January 14, 2019

Титаник

Цэлмүүн сургуулиасаа Титаникийн тухай ном авчирч уншаад, цаашлаад бид киног нь үзэхээр болов. Титаник хөлөг мөсөн уул мөргөж, зорчигчдыг аврах завь руу суулгаж байгаа хэсэг гарч байв. Усан цэргүүд зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг аврах завинд суулгаж, зарим эрчүүд завинд суухаар дайрч, усан цэргүүд тэднийг хойшоо, хойшоо хэмээн суулгахгүй байлаа. Тэгсэн чинь Ирмүүн "Энэ яагаад эрэгтэйчүүдийг үхүүлэх гээд байгаа юм болоо?" гэлээ.

Monday, January 7, 2019

Бамбуу

Нэмүүн ой 7 сар хүрлээ.
Харахаас хага базчихмаар эгдүүтэй.
Царайлаг, мариалаг, ухаалаг, эгдүүлэг Бамбуушиг. Бамбуу ч гэж дуудаж болно.
Үс нь зөндөө ургаад, бүрэн боогддог болсон. Үсийг нь боочихоор түнтийсэн духтай, бомбойсон хацартай, арилгасан сонгино шиг цэвэрхэн хүү болно доо. 
Гэрээр гүйгээд л гэрэл асаагаад л. Унтраах гэхээр арай хүрэхгүй.
Таалагдахгүй юм, эсвэл боль битгий гэхээр тас гүрийгээд, эргэж ч харахгүй толгой сэгсрээд зогсчихно ш дээ. 

Өндөр жил

- Ээж, таньд цагаан үс байна шдээ. Таныг би хөгшрүүлмээргүй байна. Та 2 сарын 26-нд төрчихгүй. Тэгвэл хэдхэн жилд нас нэмэхгүй юу?!

Зөнөг хүүхэд

- Ирмүүн ээ, яагаад юмаа мартаад байгаам бэ?
- Цэцэрлэгт байхдаа юмаа мартдаггүй л байсан, одоо хөгшрөөд байноо. Би зөнөг хүүхэд болжийноо.