Pages

Sunday, May 15, 2011

Бандааштай баавгай


- Эмээ, жижиг баавгай ханиад хүрчихлээ. Тариад өгөөч гэсээр Цэлмүүн өрөөнд орж ирэв. Эмээ хариуд нь
- Өө, чи баавгайгаа дулаахан хувцаслахгүй яасан юм бэ? Баавгай чинь даараад ханиад хүрчихсэн байна гэв.
- Би бандааш өмсгөсөн шд...

Sunday, May 8, 2011

Кино үзэв

Өнөөдөр Цэлмүүн анх удаагаа кино театрт кино үзэв. Өргөөд Рио гээд хөөрхөн хүүхэлдэйн кино үзэв. Гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой, хөөрхөн кино байв. Том дэлгэц, чанга чимээ, харанхуйгаас айх болов уу, ороод ядраад унтаад өгөх болов уу гэтэл ямар ч тийм юм болсонгүй. Хэзээ язааны том хүүхэд шиг анхааралтай үзээд гарч ирээд "Би том болоод жийв жийв болно" гэдэг байна шд. Тэгэхээр сүрхий ойлгож үзсэн бололтой.
ЭНэ киног үзээд миний очиж үзэх улс орны жагсаалтанд Бразил нэмэгдэв ээ. Ялангуяа багт наадмаар очиж үзэх хэрэгтэй.