Pages

Wednesday, April 16, 2014

Wednesday, April 9, 2014

Арав сайхан амраарай

Унтахаар өрөөндөө хэвтсэн ч ээж аавыгаа санагалзсан уу,  яасан хөлийн чимээ гарч Ирмүүн өрөөний үүдээр эргэлдэнэ.
- Яасан бэ? Хэн яваад байна аа?
- Сайхан амраарай гэж хэльяаа. Ээж ээ сайхан амраарай.
- За, чи бас сайхан амраарай. Хайртай шүү.
- Ээж ээ, арав сайхан амраарай.
Жаахан байснаа буцаж ирснээ
- Ээж ээ, арван нэг сайхан амраарай, арван хоёр, арван гурав сайхан амраарай за гэнэ.

Арван Үүдэрман

Wednesday, April 2, 2014

Бяцхан Мисс

Нэг өдөр Цэлмүүний багш охиноо Бяцхан Миссийн тэмцээнд бүртгүүлж оролцуулаарай, бүртгэл нь энэ долоо хоногт дуусна гэхээр нь нэг их ойшоосонгүй. Монголд тэмцээн уралдаан ямархуу зохион байгуулалттай болдог билээ, тэгээд ч элдэв Миссийн тэмцээнд сүжиггүй болохоор тэгэсгээд мартав.
Тэгтэл дараагийн Даваа гаригт багш нь утасдаж “Яагаад охиноо тэмцээнд бүртгүүлсэнгүй вэ? Ийм авьяастай, нүүрэмгий хүүхэд байхад. Охин чинь түрүүлдэггүй юм аа гэхэд тэнд очоод тайзан дээр гараад авьяасаа нээж хөгжүүлэх боломж гарч байна” гэхчлэн ухуулах зэмлэхийн дундуур хэллээ.
Би ч багшид Цэлмүүнийг тэмцээнд оруулахаа амлаж, 15000 төг дансаар шилжүүлж, Facebook-р зургийг нь явуулж бүртгүүлэв.