Pages

Wednesday, September 1, 2010

9 сарын 1

Өнөөдөр би 7 цагаас эртлэн босож цэцэрлэгтээ явлаа. Олон гоё тоглоомтой, хөөрхөн жижигхэн сандал ширээтэй ангид ороод юм хум сонирхож яваад ээжийгээ явсныг ч анзаарсангүй.
За би гэртээ харихаар гутлаа сольж өмсөөд сууж байна.
Хэсэг болсны дараа ээж минь харагдахгүй байгааг анзаарч цэцэрлэг дотуур ээжээ, ээжээ гэж дуудаж зөндөө явлаа. Энд тэндгүй үзлээ. Ээж намайг орхиод явчихжээ.
Хүүхдүүд ваа ваа гээд л уйлаад байхаар дагаад уйлахгүй байж болохгүй юм аа. Ядаж байхад тэгээд бархирахаар нь миний багш тэр хүүхдүүдийг тэврээд, намайг тэврэхгүй юм. Тэгэхээр нь би буу, буу гэж дэмий хэлэхээс цаашгүй... Яадаг юм билээ дээ.
Юу ч гэсэн сүү сүү гэж нэхээд сүүгээ уучихсан шүү. Халуун байхаар нь хала, хала гэж хэлээд хөргүүлчихсэн.
Ингээд нэг мэдэхэд 5 цаг болж бид багш дээрээ юу ч юм хийхээр оочирлоод зогсож байтал аниагийн царай хаалганы завсраар харагдаад өнгөрлөө. Ийм газарт орхиж явсанд нь гомдоод уйлахаа шахсан ч бас нэрэлхүү зан хөдлөөд нулимсаа гаргахгүй тэсэж цоглог царайлан алхлав. Ээж, эгч хоёр минь намайг аврахаар оройтоод ч болов ирсэн байна шүү.
Аав минь миний тухай сонсоод их зовж байгаа сурагтай. Тэгээд хөөрхий намайг аваад ажилдаа явах юм гэсэн. Аавын ажил дээр очвол цэцэрлэгт байснаас гоё л байх даа.
Орой намайг багад хардаг байсан Чимгээ эгч ирж надтай зөндөө тоглолоо. Намайг том болсноос биш яг хэвээрээ байна гэсэн.

No comments:

Post a Comment