Цэлмүүн үзэг бал харангуутаа хаана ч хамаагүй эрээчээд зураад унана. Анх эгч нь алган дээр нь цэцэг зураад үзүүлчихснээс хойш гаран дээр л зурдаг, бүр болохгүй бол өөр юман дээр зурдаг гээд ойлгочихсон. Бүр эмээгийнхээ цамцыг сөхөөд гэдсэн дээр нь зурах гэж оролдсон гэсэн.
Эмээ нь хардаг болсноос хойш эмээгээ юу хийнэ бүгдийг дуурайдаг болсон. Эмээ нь ялаа алсан чинь ялаа алъя гээд цонх руу асдаг зуршилтай болжээ.
Эмээ нь гадагшаа гарах гээд охины хувцсыг өмсүүлчихээд өөрөө хувцсаа өмсөөд ирсэн чинь охин үүдэнд нэг тоглоом, гэрийн түлхүүр барьчихсан зогсож байна гэнэ. 1 нас 4 сартай хүүхэд шүү дээ.
Ии-яа-ий-яа-өө бол бидний дуулах дуртай дуу.
Охин өнөөдөр эмээтэйгээ гадуур зугаалжээ. Дэлгүүрт явж байгаад хөгжим сонсонгуутаа лангууны цаагуур давхиж орон хөгжим рүү зүтгэж асааж унтраахыг оролджээ. Тэгээд өмнө нь баахан бүжиглэв.
Дэлгүүрээс гарч яваад өвөөтэйгөө тааралдаад өвөө гэж дуудаад тосоод гүйв. Өвөө гэж дууддаг болчихсон лаг юм аа. Эмэгтэй хүн байвал аниа гэж дууддаг.
Усан оргилуур оргилохоор баярлаад гараа өргөж онгироод л ... чанга яригчийн өмнө очиж бүжиглэх хоббитой. Ээж нь ч бас цагтаа тэгдэг л байлаа.
Хоол идэж байна гэж эмээ охин хоёр бие биедээ халбагадаж өгдөг.

No comments:
Post a Comment