Pages

Wednesday, August 21, 2019

Ахын зөвлөгөө

Бид Австралид дүүгийндээ айлчилж очив. Нинжин бидэнтэй цуг байх гээд
Нинжин: Би хичээлдээ явмааргүй байна гэж урваганав.
Ирмүүн: Чи заавал явах албагүй шд гэж ах ёсны зөвлөгөө өглөө.
,,,,,,,,,,,,,,,,,,,,
Тэр хугацаанд нэг удаа Нинжингийн гэрийн даалгаврыг Нинжин биш, Ирмүүн хийчихсэн байлаа. Гэхдээ буруу хийсэн байлаа.

Monday, June 24, 2019

Чамд аав байгаа юу?

Бид хэд гадагшаа аялаад Бээжингийн онгоцны буудлын тоглоомын газарт Ирмүүн ээжтэйгээ явж байгаа энэтхэг охинтой нилээд удаан тоглолоо. Тэгснээ манай хүн асууж байнаа.
- Чамд аав байгаа юу?
- Үгүй, байхгүй гэж өнөөх охин хариулав. Тэгтэл тэндээс ээж нь:
- Хүүе, юу яриад байгаа юм бэ? Чамд аав байгаашдээ гэж сандрав.

Saturday, June 22, 2019

Солонгос хэл

Бид шүдний эмнэлгийн хүлээлгийн танхимд сууж байв. Гэнэт Ирмүүн
- Ээж, би солонгос хэл мэднэ гэж чангаар хэлэв.
- За?
- Шибаааа.

Tuesday, June 11, 2019

Нэмүүн 2 настай

Нэмүүн том болоод л, хэлсэн болгоныг ойлгоно, одоохондоо ойлгомжтой ярьж чадахгүй л байгаагаас биш. нилээд олон үг хэлдэг болсон
Мандаринд их дуртай, май маадин май маадин гээд нэхээд зогсчихно, эсвэл өөрөө хөргөгч ухаад байдаг болсон. Банаан, боов гэж бас хэлнэ. 
Нөөөө гээд л. Өвөө нь аялалд явсан хойгуур хэдэн өдөр эмээ нь харах боллоо. Тэгээд нэг өглөө сэрэхэд эмээ нь очоод авах гэсэн чинь нэг нүдээрээ харснаа Нөөөөө гээд, 
таавчиг, гутал
дух, хацар, ам, хамар, нүд, толгой, үс, хөл, гар, гүзээ
баавгай, гахай, жийв жийв, гоо-гоо-гоо (тахиа), туулай
ээж, аав, аниа, агаа, эмээ, өвөө
сүүг харин сүү гээд хэлэхээр өөдөөс жишн жишн гэдэг хэвээрээ

Thursday, April 25, 2019

Худалч багш

Багш намайг хараагүйм байж Ирмүүн, чи яагаад үймүүлээд байгаам бэ? гээд загнаад байдаг. Бас 5хан дуудчихаад 50 дуудсан, 100 дуудсан гээд худлаа яриад байдаг.

Tuesday, April 2, 2019

Сайхан хүүхнүүд

Бид хэд гэрээрээ өнгөрсөн жил 10 сарын сүүлээр Австрали явлаа. Мэдээж хэрэг, халуун газар очоод далайн эргээр явахад нимгэн хөнгөн хувцастай, бикинитэй охид бүсгүйчүүд зөндөө тааралдана. Тэгтэл Ирмүүн өвөөгөөсөө " Өвөө, та сайхан хүүхнүүд харж байна уу?" гэнээ, бид хэд татаад уначихлаа.

Wednesday, March 20, 2019

Нэмүүн 1 нас 10 сар хүрлээ

Нэмүүн цагаан сарын дараа хий настайгаа 3 нас хүрээд үсээ авахуулсан. Халзан толгой хага, хамрын нус суга болсоон.
Цагаан сараар өвөөгөөсөө 7 хоног холдсон чинь одоо өвөөгөөсөө салахгүй, эрхлээд орилоод сүйд болдог. Өвөөгөө байхгүйд их хүмүүжилтэй, өөрийгөө зохицуулаад л явдаг. Өвөөг ирмэгц Нэмүүний зан ааш өөрчлөгдөж, уйлж унжаад л, өвөөг командлаад л эхлэнэ шүү дээ.
Өөрөө нэг машин чирээд, өвөөдөө, өвөө байхгүй бол өөр нэгэнд нь бас нэг машин чирүүлээд л цуваа болоод л баахан явна.
Зүгээр зогсохдоо гараа хийх газар олохгүй байгаа ч юм уу, эсвэл юу хийе дээ, яаж үймүүлье дээ гэсэн шиг нээх хөөрхөн гараа савчаад л байхийн.
Ах, эгчтэйгээ Гангнам стайлыг чангаар тавьж, хөшгөө хааж харанхуй болгож байгаад ядартлаа дискодно.

Monday, March 18, 2019

Шилэн трико

Цэлмүүний сургууль Lion King-р музикал хийж байгаан. Арслангийн хувцас авчир гэхээр нь эмээдээ хэл гэлээ.
Ц: Эмээ, арслангийн хувцас хэрэгтэй, дээгүүрээ шилэн трико шиг бор цамц, доогуураа бор өмд хэрэгтэй.
Э: Шилэн трико шиг цамц гэж ямар цамц байдаг юм бэ? Ямар материалаар хийх вэ?
Ц: Шилэн триконы материалаар.
Э: Хэхэ, тийм материал байхгүй шд.
Ц: Тэгвэл шилэн трико залгаж байгаад хийчих ээ.

Шилэн трико авч байгаад хайчлаад залгаад цамц хийхийм байна л даа.

Wednesday, March 6, 2019

Шүдний эмнэлэгт

Ирмүүний үүдэн хоёр шүд гардаггүй, бараг жил гаран болов. Хүлээж тэсэхээ байгаад шүдний эмнэлэгт зураг авахуулахаар боллоо.
- Ээж ээ, би зураг авахуулахдаа поозоо авнаа, ямар пооз авах уу? гэнээ. 

Tuesday, February 26, 2019

Баавгай

Ханан дээр Нэмүүний өндөрт тааруулан амьтны зураг наагаад баавгай, туулай, мяу мяу, жийв жийв гэж зааж өглөө. Баавгай хаана байна, туулай хаана байна гэхээр дор нь олж заагаад сурчихлаа.
Нэг өдөр Баавгай хаана байна гээд асуутал Ирмүүн Нэмүүний янзыг үзэх гээд өнөөх баавгайг нь халхлаад суучихав. Тэрнээс хойш баавгай хаана байна гэхээр өнөөх баавгайныхаа урд очоод суучихдаг боллоо. Ирмүүн суухаар баавгайг халхалдаг бол Нэмүүн баавгайныхаа доор нь таарна. Яг л ингээд байвал яажийн гээд байдаг заан, хулганы онигоо шиг.

Tuesday, February 19, 2019

Нэмүүн 1 нас 9 сар хүрлээ

Шөнө сэрж сүүгээ уусаар л , одоо өвөрт унтах дуртай болж байх шиг байна.
Хөл гар чангараад, хөдөлгөөн нэмэгдээд, өрөө хооронд толгойгоо урагш тонгойлгож байгаад тожигнотол гүйнэ.
Ирээд л шууд өвдтөл өшиглөдөг болсон.
Таавчикан дээрээ давхарлаад ээжийн, аавын таавчикийг өмсөөд явна.
Юм хэлэхээр давтаад бибибиадбадабдмад гээд яг дуурайна.
No гээд эгч нь зааж өгсөн, одоо үнсье гэхээр нөөө, унт гэхээр нөөө, юм л бол нө нөнөөө гээд л.
Памперсыг бабужи гэдэг, шээх, баах болохоороо бабужи гээд заагаад..

Wednesday, January 30, 2019

Хоол

Ирмүүн хоолоо олигтой идэж өгөхгүй байв.
Э: Ингээд байвал том болохгүй, жижигхэнээрээ үлдэнэ шүү гэж сүрдүүлэв. 
И: Хүүхдээ муулахаа болиочээ. 

Monday, January 21, 2019

Нэмүүн ой 8 сар хүрлээ

Ер зүгээр суухгүй, тасралтгүй босож суугаад авираад л буугаад л тонтогонож өгнө шүү дээ. Сандал руу авираад, сандлаас ширээ авирч гараад суучихна. Байнга харж, хүүе хаая гэж байхгүй бол аль хэзээний ширээн дээр гараад суучихна. Тэгчихээд хэн харж байна гээд ийш тийшээ хараад байгаан, яг буу гэж хэлнэ гэж мэдээд байгаан. Тэгээд буу гэхээр худлаа уйлна. Ахынхаа сандал дээрээс хичээлийн ширээ рүү нь авирсан. 
*****************
Өөрийнх нь хүссэн хариултыг хэлэхгүй бол бас уйлна, хоёр бандгар гараараа нүүрээ дараад, ааайй гэж жаахан үзсэнээ бид нарын хариу үйлдэл, болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан үргэлжлүүлэн уйлна, эсвэл больчихно. Унахаар нь авахгүй бол орилоод л хэвтээд байна. Хаа очиж, чихэнд чийртэй биш, их аятайхан эр хонгор дуугаар уйлдаг юм.

Monday, January 14, 2019

Титаник

Цэлмүүн сургуулиасаа Титаникийн тухай ном авчирч уншаад, цаашлаад бид киног нь үзэхээр болов. Титаник хөлөг мөсөн уул мөргөж, зорчигчдыг аврах завь руу суулгаж байгаа хэсэг гарч байв. Усан цэргүүд зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг аврах завинд суулгаж, зарим эрчүүд завинд суухаар дайрч, усан цэргүүд тэднийг хойшоо, хойшоо хэмээн суулгахгүй байлаа. Тэгсэн чинь Ирмүүн "Энэ яагаад эрэгтэйчүүдийг үхүүлэх гээд байгаа юм болоо?" гэлээ.

Monday, January 7, 2019

Бамбуу

Нэмүүн ой 7 сар хүрлээ.
Харахаас хага базчихмаар эгдүүтэй.
Царайлаг, мариалаг, ухаалаг, эгдүүлэг Бамбуушиг. Бамбуу ч гэж дуудаж болно.
Үс нь зөндөө ургаад, бүрэн боогддог болсон. Үсийг нь боочихоор түнтийсэн духтай, бомбойсон хацартай, арилгасан сонгино шиг цэвэрхэн хүү болно доо. 
Гэрээр гүйгээд л гэрэл асаагаад л. Унтраах гэхээр арай хүрэхгүй.
Таалагдахгүй юм, эсвэл боль битгий гэхээр тас гүрийгээд, эргэж ч харахгүй толгой сэгсрээд зогсчихно ш дээ. 

Өндөр жил

- Ээж, таньд цагаан үс байна шдээ. Таныг би хөгшрүүлмээргүй байна. Та 2 сарын 26-нд төрчихгүй. Тэгвэл хэдхэн жилд нас нэмэхгүй юу?!

Зөнөг хүүхэд

- Ирмүүн ээ, яагаад юмаа мартаад байгаам бэ?
- Цэцэрлэгт байхдаа юмаа мартдаггүй л байсан, одоо хөгшрөөд байноо. Би зөнөг хүүхэд болжийноо.