Нэг өдөр
Цэлмүүний багш охиноо Бяцхан Миссийн тэмцээнд бүртгүүлж оролцуулаарай, бүртгэл
нь энэ долоо хоногт дуусна гэхээр нь нэг их ойшоосонгүй. Монголд тэмцээн
уралдаан ямархуу зохион байгуулалттай болдог билээ, тэгээд ч элдэв Миссийн
тэмцээнд сүжиггүй болохоор тэгэсгээд мартав.
Тэгтэл дараагийн
Даваа гаригт багш нь утасдаж “Яагаад охиноо тэмцээнд бүртгүүлсэнгүй вэ? Ийм
авьяастай, нүүрэмгий хүүхэд байхад. Охин чинь түрүүлдэггүй юм аа гэхэд тэнд
очоод тайзан дээр гараад авьяасаа нээж хөгжүүлэх боломж гарч байна” гэхчлэн
ухуулах зэмлэхийн дундуур хэллээ.
Би ч багшид
Цэлмүүнийг тэмцээнд оруулахаа амлаж, 15000 төг дансаар шилжүүлж, Facebook-р зургийг нь явуулж бүртгүүлэв.
Ингээд тэмцээний
өдөр 11 цагаас Хүүхдийн Урлан бүтээх төв дээр очтол бараг 200 гаруй бяцхан
ганган, хөөрхөн охид аав ээж, эмээ өвөөтэйгээ цуглажээ. Тэмцээн зохион
байгуулалт муутай, танхимд тун халуун, байж суух аргагүй. Цэлмүүн 2 цагаас
дуулах ёстой байтал хуваариа баримталсангүй, бид ч өглөөний 11-ээс өдрийн 4 цаг
хүртэл хоол идлээ, дэлгүүр хэслээ,бүр машиндаа орж унтаж хүртэл үзлээ, ер нь
бүгд залхаж хурдан дуусахыг хүлээж байлаа.
Ингээд нэг юм
Цэлмүүний ээлж иртэл анх хүүхдүүдийг 2 бадаг дуу бэлдэж ир гэсэн ч үдээс хойш
цаг нь амжихаа байнгуут хүүхдүүдийг 1 бадаг ч дуулуулалгүй тасалж байв. Цэлмүүн
эхний бадгаа ч бүтэн дуулаагүй байтал аяыг нь тасалж манай хүн гүрийгээд аягүй
эхний дөрвөн мөрөө гүйцээсэн ч намайг дуулуулсангүй гээд гомдолтой үлдлээ.
Ирсэн асуулт нь “Ойд гацуур олон уу, мод олон уу?”
Ашгүй Цэлмүүн 2-р
шатанд тэнцээгүй ч охин маань аяыг нь тасалсан ч сандралгүй дуулж байсан,
аяндаа тааруулж гоё бүжиглэж байсан, ер нь мундаг байсан шүү.
Бичлэг оруулах гэснээ залхуурав. Хангалттай урт пост байна даг.

No comments:
Post a Comment