Өнөөдөр цэцэрлэгтээ явах хоёрдох өдөр. Өглөө ээж намайг сэрээхэд би тийм ч дуртай биш байсан ч удалгүй сэргэж хаачих гэж байгаагаа мэдээгүй болохоор тун цоглог байлаа.
Ээж биш аниа намайг цэцэрлэгт ангийн минь үүдэнд хүргэж өгөхөд л намайг ямар хувь заяа өнөөдөр хүлээж байгааг ухаарч эсэргүүцлээ газарт тэрий хадан илэрхийлэв. Гэсэн ч намайг хуураад аниа орхиод явчихжээ.
Ингээд би аргагүйн эрхэнд цэцэрлэгтээ үлдээд эндээ эзэн нь болохоор шийдлээ. Ангид байдаг том ширээн дээрээс багш бидэнд хярам, сүү хийж өгдөг болохоор би тэр ширээг хамгийн чухал газар болохыг ухаарч ширээний хөлийг өөрийн "дош" болгон сонгож авлаа. Би өдөржингөө дошоо эргэж, бусад хүүхдүүдээс хамгаалж өнжсөн.
Би өнөөдөр хоёр талдаа халаастай өмдтэй явсан, өдөржингөө халаасандаа гараа хийгээд явсан чинь багш нар намайг ямар пээдгэр юм бэ гэж өхөөрдсөн шүү. Даанч цамцаа хоол болгоод багшдаа баба, баба гэж үглэж байж арай гэж солиулсан.
Намайг бусадтай харьцуулахад их цэвэрхэн иддэг, хуушуурыг өөрөө бариад идсэн, бас их сайн ойлгодог, юм аваад ир гэхээр авчирж өгдөг гэж багш магтсан. Бусад хүүхдүүд эргүүтээд л авчир гэсэн юман дээгүүр алхаад л, гайхаад яваад байдаг юм. :P би өдөр гэрт байдагтай төстэй шажигнадаг шар тоглоом барьж явсаар байгаад унтаад өгсөн.
Би гараа баба болгоод багшдаа баба гэж хэлж цэвэрлүүлдэг, нусаа гоожихоор нуш нуш гэж арчуулдаг. Нэг иймэрхүү маягтай хоёрдох өдрийг өнгөрүүллээ. Гэхдээ л би гэртээ ээж, аавтайгаа, эгчтэйгээ эрхлээд л баймаар байна.
No comments:
Post a Comment