Pages

Wednesday, March 20, 2019

Нэмүүн 1 нас 10 сар хүрлээ

Нэмүүн цагаан сарын дараа хий настайгаа 3 нас хүрээд үсээ авахуулсан. Халзан толгой хага, хамрын нус суга болсоон.
Цагаан сараар өвөөгөөсөө 7 хоног холдсон чинь одоо өвөөгөөсөө салахгүй, эрхлээд орилоод сүйд болдог. Өвөөгөө байхгүйд их хүмүүжилтэй, өөрийгөө зохицуулаад л явдаг. Өвөөг ирмэгц Нэмүүний зан ааш өөрчлөгдөж, уйлж унжаад л, өвөөг командлаад л эхлэнэ шүү дээ.
Өөрөө нэг машин чирээд, өвөөдөө, өвөө байхгүй бол өөр нэгэнд нь бас нэг машин чирүүлээд л цуваа болоод л баахан явна.
Зүгээр зогсохдоо гараа хийх газар олохгүй байгаа ч юм уу, эсвэл юу хийе дээ, яаж үймүүлье дээ гэсэн шиг нээх хөөрхөн гараа савчаад л байхийн.
Ах, эгчтэйгээ Гангнам стайлыг чангаар тавьж, хөшгөө хааж харанхуй болгож байгаад ядартлаа дискодно.

Monday, March 18, 2019

Шилэн трико

Цэлмүүний сургууль Lion King-р музикал хийж байгаан. Арслангийн хувцас авчир гэхээр нь эмээдээ хэл гэлээ.
Ц: Эмээ, арслангийн хувцас хэрэгтэй, дээгүүрээ шилэн трико шиг бор цамц, доогуураа бор өмд хэрэгтэй.
Э: Шилэн трико шиг цамц гэж ямар цамц байдаг юм бэ? Ямар материалаар хийх вэ?
Ц: Шилэн триконы материалаар.
Э: Хэхэ, тийм материал байхгүй шд.
Ц: Тэгвэл шилэн трико залгаж байгаад хийчих ээ.

Шилэн трико авч байгаад хайчлаад залгаад цамц хийхийм байна л даа.

Wednesday, March 6, 2019

Шүдний эмнэлэгт

Ирмүүний үүдэн хоёр шүд гардаггүй, бараг жил гаран болов. Хүлээж тэсэхээ байгаад шүдний эмнэлэгт зураг авахуулахаар боллоо.
- Ээж ээ, би зураг авахуулахдаа поозоо авнаа, ямар пооз авах уу? гэнээ.