Нэг орой цэцэрлэгээс ирээд Ирмүүн гомдоллов.
- Ээж ээ, Сүлдээ миний машиныг кармаандаа хийчихээд өгөхгүй байсан.
- Тэгвэл дахиж машин авч яваад дэмий юм байна, миний хүү битгий авч яваарай.
Байдал эвгүйгээр эргэж, тоглоом авч явах эрхгүй ч болох магадлал байгааг Ирмүүн мэдэрч:
- Карманд нь багтахгүй том машин л аваад явчихъя гэж зальтай хэллээ.
Төрсөн өдрөөрөө (Саарал цамцтай нь Сүлдээ.)
*************************
Ирмүүн том болчихсон гэхээр үгүй шүү, нялх хэвээрээ. Нэг өдөр Ирмүүнийг хайгаад олдоггүй, тэгтэл шүүгээнээс чимээ гарч, нээтэл Ирмүүн сууж байв. Санаанд оромгүй газраас гарч ирж намайг гайхуулсандаа их урамшиж баярлав. - Ээж ээ, дахиад тэгье. Та өрөөнд орж ирээд намайг хайгаарай за. Хэн дуугараад байнаа гээрэй, тэгээд би тэгээд гарч ирье.
No comments:
Post a Comment