Pages

Wednesday, March 26, 2014

Шинэ стайл

Өнгөрсөн Ням гаригт бид өдөржингөө гадуур хэсэж оройхон тийшээ үсчин орлоо. Ирмүүн 2 ч сар үсээ засуулаагүй, үс нь арзайж ургаад инээдтэй амьтан болчихсон байсан юм. Тэгтэл үсийг нь машинаар хусаад байхад л Ирмүүн үсчний сандал дээрээ унтаад л байлаа. Түшихгүй бол бүр унах нь ээ. Ерөөсөө ч сэрэхгүй шаал тоохгүй унтаж байсан даа.

Monday, March 17, 2014

Мартын 8

Март 8-аар хонгор үрсийн цэцэрлэгээс ээж нарт зориулж арга хэмжээ зохион байгуулж, бас хүүхдүүдийн хийсэн гоё бэлэг гардууллаа.

Wednesday, March 5, 2014

Цэнхэрхэн хун

Цэлмүүн бүжин балетанд явж эхэлсэн, олон турьхан ягаан хун дунд нэг цэнхэрхэн цондгор хун нисэж явна.

Friday, February 28, 2014

Уран жиргээчид

Цэцэрлэгийн Уран Жиргээ уран уншлагын тэмцээн болж Цэлмүүн Аварга аалз шүлэг уншин оролцож ангиасаа алтан медаль хүртлээ.
Ирмүүн Унага шүлэг уншиж мөнгөн медалиар шагнууллаа.

Wednesday, January 22, 2014

Хуурамч хайр

Хоёр зулзага цэцэрлэгтээ явахгүй, өвөө эмээгийндээ 2 долоо хоног зочилж байгаан.  Ирмүүн эмээгийн зуураад тавьсан гурилаар тоглоод байжээ.

Эмээ: Ирмүүн ээ, болиорой. Ингээд байвал эмээгийн муухай ааш хөдөлнө шүү гэтэл өөдөөс нь
Ирмүүн: Тэгээд байвал би гэртээ харилаа шүү гэв.

*****
Эмээ: Ирмүүн ээ, чи өвөө эмээдээ хайртай юу?
Ирмүүн: Үгүй, би аавдаа, ээждээ, аниадаа хайртай. Өвөө, эмээд хайргүй.

Wednesday, January 15, 2014

Рэнж друдер

Эрэгтэй хүүхэд цаанаасаа машинд дуртай төрдөг юм байх даа. Ирмүүн хар багын л машин техникт дуртай, ямар сайндаа 2 дөхөөд ярьж чаддаггүй шахам байхдаа өвөөгийнхөө машинтай адилхан машин харчихаад өвөө өвөө гээд байхав дээ. Гадуур явж байгаад аав, өвөө, эмээгийн гээд мэддэг машинтайгаа таарвал заавал тэрний машинтай адилхан машин явж байна гэж хашхирна. Аавынхаа машиныг чанга дуутай, том гээд их дуртай. Краныг их том машин гэж сайнаар хандана. Гаднаа эрээн наалттай жижиг тэрэг байвал уралдааны машин гэж хашхирна. Сэтгэл нь хөдлөхөөр дандаа хашхирна, тэгээд чанга дуутайг яана!

Wednesday, January 8, 2014

Балетчин

Манай Цэлмүүн балетын хувцас авсан, удахгүй дугуйланд явах гэж байгаа. Тэгээд байн байн:
- Ээж ээ, би балетанд явна тээ?
- Тийм ээ, миний охин балетанд явна гэтэл Ирмүүн:
- Ээж ээ, би юунд явах билээ?
- Харин ээ, миний хүү юунд явдаг юм билээ?
- Хөвгүүдийн бүжгэнд явна тээ гэлээ.
**************************************
Дараа нь нэг өдөр:
- Би цагдаагийн машинд явна гэлээ.


Wednesday, January 1, 2014

Wednesday, December 25, 2013

Цасан хүн

Цэлмүүний цасан хүнийг таа даа!

Таасан уу? Аль нь хамгийн завгүй харагдаж байна?
Тэр баахан охидоор тойруулсан цасан хүн Цэлмүүнийх байлаа.

Tuesday, December 24, 2013

Тэнгэр хөдөлдөг үү?

Амралтын өдөр гэртээ Hours гэдэг кино үзсэн. Нэгэн залуугийн эхнэр эмнэлэгт хүүхдээ дутуу төрүүлээд нас баржээ. Гэтэл тэр үеэр Катрина хар шуурга болж таараад хүмүүсийг эмнэлгээс нүүлгэн шилжүүлж байв. Харин мөнөөх залуу инкубаторт байгаа хүүхдээ сахин эмнэлэгтээ ганцаар шахуу үлдэнэ. Тэр хоёрын эмнэлэгт өнгөрүүлсэн минут, хором бүрт хүүхдийн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигэнэж байлаа.

Киноны туршид Цэлмүүн, Ирмүүн хоёр хэл ам сугалчих гээд кино тайван үзүүлсэнгүй. Цэлмүүн юу асууна, тэрийг Ирмүүн давтаж асуун би киноны үйл явдлыг синхроноор тайлбарлан орчуулж байлаа. :)

Энэ киноноос хойш Цэлмүүн далайн шуурга, газар хөдлөлтийн талаар сонирхох болж, мэддэг улс гүрэн, газар болгоныхоо талаар лавлаж асуудаг боллоо.
Ц: Ээж, Орост газар хөдөлдөг үү? гэж асуухад
Э: Хөдөлдөг гэтэл Ирмүүн
И: Ээж, Орост тэнгэр хөдөлдөг үү?

Жич: Гоё кино байна лээ.