Pages

Wednesday, March 26, 2014

Шинэ стайл

Өнгөрсөн Ням гаригт бид өдөржингөө гадуур хэсэж оройхон тийшээ үсчин орлоо. Ирмүүн 2 ч сар үсээ засуулаагүй, үс нь арзайж ургаад инээдтэй амьтан болчихсон байсан юм. Тэгтэл үсийг нь машинаар хусаад байхад л Ирмүүн үсчний сандал дээрээ унтаад л байлаа. Түшихгүй бол бүр унах нь ээ. Ерөөсөө ч сэрэхгүй шаал тоохгүй унтаж байсан даа.

 Энэ удаад арай өөрөөр засуулъя гэж бодоод хажуу тийшээгээ самнавал нэг иймэрхүү харагдахаар засуулав.
Гэтэл манай хүн ямар үсээ янзалж мэдэх юм биш, нөгөөх нь өрвийгөөд л, хаашаа ч хамаагүй унжаад л, заримдаа ч нэг иймэрхүү л харагдаад байна даа.

Бодит байдал дээр нэг иймэрхүү.

No comments:

Post a Comment