Март 8-аар хонгор үрсийн цэцэрлэгээс ээж нарт зориулж арга хэмжээ зохион байгуулж, бас хүүхдүүдийн хийсэн гоё бэлэг гардууллаа.
Цэлмүүний анги бяцхан концерт тоглож, ээж хүүхдүүдийн дунд Тата Тунгаа, хэн ээжийнхээ уруулыг сайн будах вэ зэрэг тэмцээн зохион байгууллаа. Яаж зүгээр байх вэ, миний уруулын будгийг Цэлмүүний ангийн хөвгүүн хоромхон зуурт хугалж орхисон.
Ирмүүний анги ганц хоёр дуу шүлгийн номер үзүүлсэн ч бага ангийхан үймүүлээд дуу нь хөгжимнөөсөө давахгүй шахуу байсан. Нээрээ ангийн Уран Жиргээд түрүүлсэн охин шүлэг уншсан. Ирмүүнээс шал шулга юм билээ, давуу тал нь маш чанга дуутай.
Ирмүүн бол ерөнхийдөө ардуур зогсчихоод шал өөр зүйл руу анхаарлаа хандуулаад дуугаа дуулахгүй, найз Сүлдийн хамт үймүүлэх хандлагатай. Сүлдийн ээж (цэцэрлэгийн захирал) тэр хоёрыг бага ангидаа томдоод байна гээд хамтад нь дунд анги руу шилжүүлэхээр болсон.
No comments:
Post a Comment