Pages

Wednesday, January 22, 2014

Хуурамч хайр

Хоёр зулзага цэцэрлэгтээ явахгүй, өвөө эмээгийндээ 2 долоо хоног зочилж байгаан.  Ирмүүн эмээгийн зуураад тавьсан гурилаар тоглоод байжээ.

Эмээ: Ирмүүн ээ, болиорой. Ингээд байвал эмээгийн муухай ааш хөдөлнө шүү гэтэл өөдөөс нь
Ирмүүн: Тэгээд байвал би гэртээ харилаа шүү гэв.

*****
Эмээ: Ирмүүн ээ, чи өвөө эмээдээ хайртай юу?
Ирмүүн: Үгүй, би аавдаа, ээждээ, аниадаа хайртай. Өвөө, эмээд хайргүй.

*****
10 хоногийн дараа

Эмээ: Чи хэнд хайртай юм бэ?
Ирмүүн: Би эмээ, өвөөдөө хайртай. Би эмээгийн хүүхэд. Сувд өвөөгийн хүүхэд.

No comments:

Post a Comment