Цэлмүүний гэдсэн дээр өчигдөр нэг шалбархай байсныг урчихсан юм байх гэж бодоод өнгөртөл үгүй, салхин цэцэг туссан болж таарлаа. Өглөө биеэр нь юм туураад эхэлчихэж, өдөр бага зэрэг бүлээнтэй байв. Арга ч үгүй байх, 2 долоо хоногийн өмнө манай хүүхэд хардаг охин салхин цэцэг тусаад гэртээ 7 хоноод ирсэн юм. Бас өнгөрсөн долоо хоногт манайд ирсэн Цэлмүүний үеэл маргааш өдөр нь салхин цэцэг туссан нь илэрсэн.
Хүүхэд ер нь иймэрхүү өвчнийг багадаа хөнгөн тусаад өнгөрсөн нь зүгээр байдаг гэсэн. Том болсон хойноо тусахаар хүнд тусдаг, бас сорвитой болох магадлалтай гээд...
Нөгөө хөх юмаа түрхэх гэж гэрээр л нэг юм болов. Бүгд дор хаяж 2, 3н хөх толботой боллоо.
Салхин цэцэг туссан үед даарч хөрч болохгүй, хүйтэн юм уухгүй, тууралтаа маажихгүй байх хэрэгтэй. Хөнгөн хэлбэрээр туссан үед заавал эм тан гэхгүй эдгэчихдэг гэж байна.
Хүүхдийн зургийг дураараа аваад энд тэнд тавичихдаг хүмүүс байнаа, зургийг нь буулгахаас..
Хүүхдийн зургийг дураараа аваад энд тэнд тавичихдаг хүмүүс байнаа, зургийг нь буулгахаас..
ee huurhiiduu:P
ReplyDeleteнэг эрүүл мэндийн сайт хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна гээд мэдээ оруулснаа энэ зургийг тавьчихсан байсан шд.
ReplyDelete