2011 оны 2 сарын 27-нд Ирмүүн хүү нарт хорвоод мэндэлж Цэлмүүн охин аниа боллоо.
Дүүтэй болсондоо хэдий баяртай байгаа ч Цэлмүүн энэ онцгой явдалд бүрэн дасаж хараахан амжаагүй, ээжээс бусад хүнийг өмчилдөг хэвээрээ.
Би дүүдээ хайртай, би дүүгээ авъя, миний мээмийг өг гээд л дүүгээ өдөрт хэд ч үнсдэг юм бүү мэд. Эмч үнсэж болохгүй гэсэн гээд л хошуугаа цорвойлгоод дайрчихна шүү дээ. Дүүд эгчийн хөнжил өлгий гээд баахан ягаан өнгийн эд зүйлс өвлөгдөн ирсэн. Плажнаас бусдыг нь өмсүүлнэ гэж бодож байна.
Блогийн нэрийг өөрчлөхгүй бол болохгүй нь ээ харин яаж гэдгээ одоохондоо шийдээгүй байна. Одоо энд зөвхөн Цэлмүүний тухай биш, Ирмүүний тухай бас бичих болно.
No comments:
Post a Comment