Унтахаар өрөөндөө хэвтсэн ч ээж аавыгаа санагалзсан уу, яасан хөлийн чимээ гарч Ирмүүн өрөөний үүдээр эргэлдэнэ.
- Яасан бэ? Хэн яваад байна аа?
- Сайхан амраарай гэж хэльяаа. Ээж ээ сайхан амраарай.
- За, чи бас сайхан амраарай. Хайртай шүү.
- Ээж ээ, арав сайхан амраарай.
Жаахан байснаа буцаж ирснээ
- Ээж ээ, арван нэг сайхан амраарай, арван хоёр, арван гурав сайхан амраарай за гэнэ.
Арван Үүдэрман
Wednesday, April 9, 2014
Wednesday, April 2, 2014
Бяцхан Мисс
Нэг өдөр
Цэлмүүний багш охиноо Бяцхан Миссийн тэмцээнд бүртгүүлж оролцуулаарай, бүртгэл
нь энэ долоо хоногт дуусна гэхээр нь нэг их ойшоосонгүй. Монголд тэмцээн
уралдаан ямархуу зохион байгуулалттай болдог билээ, тэгээд ч элдэв Миссийн
тэмцээнд сүжиггүй болохоор тэгэсгээд мартав.
Тэгтэл дараагийн
Даваа гаригт багш нь утасдаж “Яагаад охиноо тэмцээнд бүртгүүлсэнгүй вэ? Ийм
авьяастай, нүүрэмгий хүүхэд байхад. Охин чинь түрүүлдэггүй юм аа гэхэд тэнд
очоод тайзан дээр гараад авьяасаа нээж хөгжүүлэх боломж гарч байна” гэхчлэн
ухуулах зэмлэхийн дундуур хэллээ.
Би ч багшид
Цэлмүүнийг тэмцээнд оруулахаа амлаж, 15000 төг дансаар шилжүүлж, Facebook-р зургийг нь явуулж бүртгүүлэв.
Wednesday, March 26, 2014
Шинэ стайл
Өнгөрсөн Ням
гаригт бид өдөржингөө гадуур хэсэж оройхон тийшээ үсчин орлоо. Ирмүүн 2 ч сар
үсээ засуулаагүй, үс нь арзайж ургаад инээдтэй амьтан болчихсон байсан юм. Тэгтэл
үсийг нь машинаар хусаад байхад л Ирмүүн үсчний сандал дээрээ унтаад л байлаа.
Түшихгүй бол бүр унах нь ээ. Ерөөсөө ч сэрэхгүй шаал тоохгүй унтаж байсан даа.
Monday, March 17, 2014
Мартын 8
Март 8-аар хонгор үрсийн цэцэрлэгээс ээж нарт зориулж арга хэмжээ зохион байгуулж, бас хүүхдүүдийн хийсэн гоё бэлэг гардууллаа.
Wednesday, March 5, 2014
Цэнхэрхэн хун
Цэлмүүн бүжин балетанд явж эхэлсэн, олон турьхан ягаан хун дунд нэг цэнхэрхэн цондгор хун нисэж явна.
Friday, February 28, 2014
Уран жиргээчид
Цэцэрлэгийн Уран Жиргээ уран уншлагын тэмцээн болж Цэлмүүн Аварга аалз шүлэг уншин оролцож ангиасаа алтан медаль хүртлээ.
Ирмүүн Унага шүлэг уншиж мөнгөн медалиар шагнууллаа.Wednesday, January 22, 2014
Хуурамч хайр
Хоёр зулзага цэцэрлэгтээ явахгүй, өвөө эмээгийндээ 2 долоо хоног зочилж байгаан. Ирмүүн эмээгийн зуураад тавьсан гурилаар тоглоод байжээ.
Эмээ: Ирмүүн ээ, болиорой. Ингээд байвал эмээгийн муухай ааш хөдөлнө шүү гэтэл өөдөөс нь
Ирмүүн: Тэгээд байвал би гэртээ харилаа шүү гэв.
*****
Эмээ: Ирмүүн ээ, чи өвөө эмээдээ хайртай юу?
Ирмүүн: Үгүй, би аавдаа, ээждээ, аниадаа хайртай. Өвөө, эмээд хайргүй.
Wednesday, January 15, 2014
Рэнж друдер
Wednesday, January 8, 2014
Балетчин
Манай Цэлмүүн балетын хувцас авсан, удахгүй дугуйланд явах гэж байгаа. Тэгээд байн байн:- Ээж ээ, би балетанд явна тээ?
- Тийм ээ, миний охин балетанд явна гэтэл Ирмүүн:
- Ээж ээ, би юунд явах билээ?
- Харин ээ, миний хүү юунд явдаг юм билээ?
- Хөвгүүдийн бүжгэнд явна тээ гэлээ.
**************************************
Дараа нь нэг өдөр:
- Би цагдаагийн машинд явна гэлээ.
Wednesday, January 1, 2014
Subscribe to:
Posts (Atom)





