Wednesday, January 15, 2014
Рэнж друдер
Wednesday, January 8, 2014
Балетчин
Манай Цэлмүүн балетын хувцас авсан, удахгүй дугуйланд явах гэж байгаа. Тэгээд байн байн:- Ээж ээ, би балетанд явна тээ?
- Тийм ээ, миний охин балетанд явна гэтэл Ирмүүн:
- Ээж ээ, би юунд явах билээ?
- Харин ээ, миний хүү юунд явдаг юм билээ?
- Хөвгүүдийн бүжгэнд явна тээ гэлээ.
**************************************
Дараа нь нэг өдөр:
- Би цагдаагийн машинд явна гэлээ.
Wednesday, January 1, 2014
Wednesday, December 25, 2013
Цасан хүн
Цэлмүүний цасан хүнийг таа даа!
Таасан уу? Аль нь хамгийн завгүй харагдаж байна?
Тэр баахан охидоор тойруулсан цасан хүн Цэлмүүнийх байлаа.
Tuesday, December 24, 2013
Тэнгэр хөдөлдөг үү?
Амралтын өдөр гэртээ Hours гэдэг кино үзсэн. Нэгэн залуугийн эхнэр эмнэлэгт хүүхдээ дутуу төрүүлээд нас баржээ. Гэтэл тэр үеэр Катрина хар шуурга болж таараад хүмүүсийг эмнэлгээс нүүлгэн шилжүүлж байв. Харин мөнөөх залуу инкубаторт байгаа хүүхдээ сахин эмнэлэгтээ ганцаар шахуу үлдэнэ. Тэр хоёрын эмнэлэгт өнгөрүүлсэн минут, хором бүрт хүүхдийн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигэнэж байлаа.Киноны туршид Цэлмүүн, Ирмүүн хоёр хэл ам сугалчих гээд кино тайван үзүүлсэнгүй. Цэлмүүн юу асууна, тэрийг Ирмүүн давтаж асуун би киноны үйл явдлыг синхроноор тайлбарлан орчуулж байлаа. :)
Энэ киноноос хойш Цэлмүүн далайн шуурга, газар хөдлөлтийн талаар сонирхох болж, мэддэг улс гүрэн, газар болгоныхоо талаар лавлаж асуудаг боллоо.
Ц: Ээж, Орост газар хөдөлдөг үү? гэж асуухад
Э: Хөдөлдөг гэтэл Ирмүүн
И: Ээж, Орост тэнгэр хөдөлдөг үү?
Жич: Гоё кино байна лээ.
Tuesday, December 17, 2013
Цэлмүүнийн цэцэрлэгийн амьдралаас
Цэлмүүн үг хэлний хөгжил сайн, багшийнх нь хэлснээр leader, ангидаа оролцохгүй, хийхгүй, чадахгүй зүйлгүй. Шинэ Жилийн Концертонд Үнсгэлжиний дүрд тоглохоор болсон.
Эрүүл болон өвчтэй шүдний ялгаа
Tuesday, December 3, 2013
Ирмүүний бүтээлээс
Манай хоёр Гурван Хөгжил гэдэг хувийн цэцэрлэгт сурдаг. Эднийх preschool.mn сайтаар дамжуулан хүүхдүүдийн ангидаа хийсэн зүйлсийг хуваалцдаг нь үнэхээр таалагддаг.
Наамал баавгай.
Алим будсан нь.
Monday, December 2, 2013
Wednesday, November 27, 2013
Сансарт явнаа
Өглөө цэцэрлэгтээ очих замд ийм яриа өрнөв.
-
Ээж ээ, намайг 5 нас хүрэхээр, Ирмүүнийг 3 нас
хүрэхээр бид хоерыг сансарт явуулаад өгөөч.
-
Сансар
чинь их хол, онгоцоор яваад ч хүрч чадахгүй, пуужингаар л явж болно. Дэлхий
дээрх зөндөө олон хүнээс цөөхөн хүн сансарт нисэж байсан. Ээж нь явж үзээгүй,
бас хүүхдүүдийг явуулдаггүй. Миний хүүхдүүд том болохоороо сансарт нисээрэй за
гэхчлэн би дэлгэрэнгүй тайлбарлаж гарлаа. Тэгсэн чинь өөдөөс:
-
Тэгвэл
Уянга аниа яагаад Сансарт явж байна гээд яриад байсан юм гэдэг байгаа!
Thursday, November 14, 2013
Арван Үүдэрман
- Цаг хэд болж байна?
- Арван цаг болж байна.
Орой ирээд бүгдээрээ хувцсаа сольж байхад харчихаад:
- Ээжээ, эрхлэе гэдэг нь тэврэлдээд хэвтье гэж байгаан.
- За ганц эрхэлчихье гэхээр
- Үгүй ээ, арав эрхлэе гэнэ.
Тоо тоолохоороо:
- Нэг, хоёрын, гурваа, таваа, арав, арван нэг, арван хоёр...
Кремтэй талханд их дуртай.
- Арван талх идье.
- Ээж ээ, үлгэр яриад өгөөч.
- За тэгье.
- Арван мангастай, арван үүдэрмантай үлгэр яриарай.
Ирмүүн Суперманыг Үүдэрман гэдийн, хичнээн засаж хэлээд нэмэр болоогүй, үгүй, Үүдэрман гэдэг гэж гүрийгээд...
Subscribe to:
Posts (Atom)

