-
Ээж ээ, намайг 5 нас хүрэхээр, Ирмүүнийг 3 нас
хүрэхээр бид хоерыг сансарт явуулаад өгөөч.
-
Сансар
чинь их хол, онгоцоор яваад ч хүрч чадахгүй, пуужингаар л явж болно. Дэлхий
дээрх зөндөө олон хүнээс цөөхөн хүн сансарт нисэж байсан. Ээж нь явж үзээгүй,
бас хүүхдүүдийг явуулдаггүй. Миний хүүхдүүд том болохоороо сансарт нисээрэй за
гэхчлэн би дэлгэрэнгүй тайлбарлаж гарлаа. Тэгсэн чинь өөдөөс:
-
Тэгвэл
Уянга аниа яагаад Сансарт явж байна гээд яриад байсан юм гэдэг байгаа!
No comments:
Post a Comment