Pages

Thursday, June 25, 2015

Том машин

Ирмүүн цэцэрлэгтээ өдөр бүр машин ч юм уу, супер баатар ч юм уу нэг тоглоом бариад явна. Алга болгоно гэж бараг байхгүй, яг бариад л хүрээд ирнэ. Уул нь багш нь тоглоом авчирч болохгүй гэдэг ч өөрийн тоглоомтойгоо очих нь нэр хүндийн асуудал юм шиг байгаа юм, авч явна гэж зүтгээд нэмэргүй.
Нэг орой цэцэрлэгээс ирээд Ирмүүн гомдоллов.
- Ээж ээ, Сүлдээ миний машиныг кармаандаа хийчихээд өгөхгүй байсан.
- Тэгвэл дахиж машин авч яваад дэмий юм байна, миний хүү битгий авч яваарай.
Байдал эвгүйгээр эргэж, тоглоом авч явах эрхгүй ч болох магадлал байгааг Ирмүүн мэдэрч:
- Карманд нь багтахгүй том машин л аваад явчихъя гэж зальтай хэллээ.
Төрсөн өдрөөрөө (Саарал цамцтай нь Сүлдээ.)

Monday, June 1, 2015

Бурхан

Улаан бурхан гадуур их дэгдэлттэй байна, амралтын өдрөөр гадуур явахгүй гэж би хэллээ. Цэлмүүн:
- Улаан бурхан гэж юу юм бэ? Улаан өнгөтэй бурхан юм уу? Аватар дээр гардаг галын бурхан уу?

Манай Цэлмүүн АХА тэмцээнд түрүүлсэн шд, аль өвөл...
***********************
Зайсангийн шар бурхны хажуугаар өнгөрөх тоолондоо манай хоёр танимхайран сүйд болдог юм. Бурхан багш, бурхан багш гээд л. Тэгтэл нэг өдөр Ирмүүн
- Ээж ээ, бурхан багш юу заадаг юм бэ? гэлээ. Нээрээ л бурхан багш юу заадаг билээ гэж бодогдлоо.

Wednesday, May 27, 2015

Нуугдаж тоглосон нь

- Ирмүүн, таавчикаа өмс.
...Хэсэг хугацааны дараа
- Ирмүүн, таавчикаа өмсөхгүй яасан юм бэ?
- Хайгаад олдохгүй байнаа. Яасан сайн нуугддаг гутал вэ, тээ?!

Wednesday, May 13, 2015

Найс кино цэг ком

Манай гэрийнхэн том жижиггүй кино их үздэг. Кино театрт ирсэн бүх киног, за тэгээд сайтуудаар байгаа киноноос сонгож байгаад үзнэ. Тэгтэл Цэлмүүн нэг өдөр зүв зүгээр хоолны ширээнд сууж байснаа "Найс кино цэг ком" гэнээ, цээжилтлээ үзэж дээ.

Saturday, May 9, 2015

Хана амьд уу?

Ирмүүний цэцэрлэгт амьтай, амьгүй зүйлсийн талаар заасан бололтой. Манай хүн харсан юм болгоноо амьд уу, үгүй юу гэж асуудаг болсон.

Ирмүүн хана арчиж байв. 
- Одоо намайг (хар толбыг) арилгачихлаа гээд хар юм гомдох уу?
- Үгүй ээ, хана харин ч баярлана.
- Хана амьд юм уу?
- Үгүй, амьд биш.
- Тэгээд яаж баярлах юм бэ?
- Үгүй яахав дээ, дээр нь байсан хар юмийг арилгачихаар баярлах байлгүй гэсхийгээд өнгөрөв. Дараа нь Ирмүүн хананы амь нь дотроо байдаг гэсэн тууж явав. 

- Машин амьтай юу?
- Амьгүй.
- Тэгээд яаж явдаг юм бэ?
- Хммммм....

Wednesday, April 29, 2015

Таван эхнэр

Ирмүүн таван эхнэртэй болно гэнээ...


Monday, April 20, 2015

Бяцхан төгөлдөр хуурч Цэлмүүн

Цэлмүүн Хараацай хүүхдийн урлагийн наадамд ангийнхаа хүүхдүүдтэй хөгжим, бас дууны хамтлагаар оролцож, хөгжмөөрөө мөнгөн медаль авлаа.
2 нь төгөлдөр хуур тоглоод бусад нь янз бүрийн шажигнадаг юм дуугаргаад сүрхий л юм болсон бололтой.

Sunday, April 5, 2015

Цэлмүүний багын явдлаас #2

Цэлмүүн үзэг бал харангуутаа хаана ч хамаагүй эрээчээд зураад унана. Анх эгч нь алган дээр нь цэцэг зураад үзүүлчихснээс хойш гаран дээр л зурдаг, бүр болохгүй бол өөр юман дээр зурдаг гээд ойлгочихсон. Бүр эмээгийнхээ цамцыг сөхөөд гэдсэн дээр нь зурах гэж оролдсон гэсэн.

Эмээ нь хардаг болсноос хойш эмээгээ юу хийнэ бүгдийг дуурайдаг болсон. Эмээ нь ялаа алсан чинь ялаа алъя гээд цонх руу асдаг зуршилтай болжээ.
Эмээ нь гадагшаа гарах гээд охины хувцсыг өмсүүлчихээд өөрөө хувцсаа өмсөөд ирсэн чинь охин үүдэнд нэг тоглоом, гэрийн түлхүүр барьчихсан зогсож байна гэнэ. 1 нас 4 сартай хүүхэд шүү дээ.

Цэлмүүний багын явдлаас

Суваг солигдоод байхаар нь гайхан хартал охин хөлийнхөө хуруугаа зурагтын суваг сольж суув.


Эмээгийнхээ газарт дэлгэсэн даавуун дээр гүйж байгаад баачихжээ.

Миний охин тагтааг над дээр ирээч гээд гараа тосоод гуйдаг.

Хүүхдүүдтэй дандаа "сайн байна уу" гээд гараа сунгаад мэндэлдэг, баяртай гэж салах ёс хийдэг.

Дэлгүүрт ороод лангууны ардуур гүйж ороод барааг нь буулгаж зөөгөөд их үймүүлдэг  сурагтай.

Monday, March 30, 2015

Миний буруу биш юм уу?

Ирмүүн гонгинодог насан дээрээ байгаан.
Цэлмүүнийг миний охин яасан хөөрхөн юм бэ? ямар мундаг юм бэ? гээд магтахаар Ирмүүн би мундаг биш юм уу? Би хөөрхөн биш юм уу ? гээд гонгиноно. Сав л хийвэл гонгиноно.
Тэгсэн чинь саяхан юуны ч тухай ярилцаж байлаа даа, энэ яг тэрний буруу гээд аав бид хоёр ярилцаж байтал Ирмүүн “Тэгээд миний буруу биш юм уу?” гэж гонгинов.

Нэг л гомдсон, барьцсан хүн энд нэг ширхэг байна.