Pages

Monday, May 26, 2014

Эрвээхий

Манай хоёр аавтайгаа ноцолдож тоглох дуртай. Аавыгаа байхгүйд ээжийгээ хөөцөлдье, зодолдоё, нуугдаж тоглоё гээд амраахгүй. Бид гурав харин зураг зурж, ном буддаг. 
Зураг будаж байгаад Цэлмүүн будгаараа Эрвээхий хийлээ.
Ирмүүн ч бас яаж дутах вэ, ээж ээ, би бас Эрвээхий хийлээ гэв.

Friday, May 16, 2014

Аав хүүхэд хоёр

Ирмүүн бид хоёр чиргүүлтэй ачааны машинаар тоглож байв. Том машиныг нь Ирмүүн авч, жижгийг нь би авлаа. Том машинтайгаараа Ирмүүн:

- Би аав нь шүү, за юу?
- За.
- Чи хүүхэд нь шүү, за юу?
- За.
- Ээж нь үхцэн шүү, за.
- O_o.


Бодвол үлгэрт ээж нь нас барсан, энэ тэр гэж гардгийг санасан юм шиг байна.

Wednesday, May 7, 2014

Охин уу, хүү юу?

Цэлмүүн:
-        Ээж ээ, би багадаа охин байсан уу, хүү байсан уу?
-        Миний охин чинь багадаа ч гэсэн охин байсан шүү дээ.
-        Манай ангийн зарим эрэгтэй хүүхдүүд багадаа охин байсан юм байна лээ. (Урт үстэй байсныг нь охин байсан гэж бодсон бололтой.)

Thursday, May 1, 2014

Хувцас хатаасан нь

Ирмүүн бид хоёр угаалгын машинаас хувцас гаргаж, хатаагчин дээр тохож байв.
- Үүнийг яах вэ гээд Ирмүүн нэг оймс барьчихсан зогсоно.
- Миний хүү, наадахаа хатаачих гэж би хурдхан хэлэв. 
(Ирмүүнээр туслалцуулан ямар нэгэн ажил хийж байгаа тохиолдолд юу хийхийг нь гялс хэлж тохиролцохгүй бол ажиллагаанд саад болж бусниулаад эхэлдэг талтай.)
Ирмүүн оймсоо хатаагчин дээр тохоод “Фүү-фүү” гээд үлээж гарав.





Wednesday, April 16, 2014

Wednesday, April 9, 2014

Арав сайхан амраарай

Унтахаар өрөөндөө хэвтсэн ч ээж аавыгаа санагалзсан уу,  яасан хөлийн чимээ гарч Ирмүүн өрөөний үүдээр эргэлдэнэ.
- Яасан бэ? Хэн яваад байна аа?
- Сайхан амраарай гэж хэльяаа. Ээж ээ сайхан амраарай.
- За, чи бас сайхан амраарай. Хайртай шүү.
- Ээж ээ, арав сайхан амраарай.
Жаахан байснаа буцаж ирснээ
- Ээж ээ, арван нэг сайхан амраарай, арван хоёр, арван гурав сайхан амраарай за гэнэ.

Арван Үүдэрман

Wednesday, April 2, 2014

Бяцхан Мисс

Нэг өдөр Цэлмүүний багш охиноо Бяцхан Миссийн тэмцээнд бүртгүүлж оролцуулаарай, бүртгэл нь энэ долоо хоногт дуусна гэхээр нь нэг их ойшоосонгүй. Монголд тэмцээн уралдаан ямархуу зохион байгуулалттай болдог билээ, тэгээд ч элдэв Миссийн тэмцээнд сүжиггүй болохоор тэгэсгээд мартав.
Тэгтэл дараагийн Даваа гаригт багш нь утасдаж “Яагаад охиноо тэмцээнд бүртгүүлсэнгүй вэ? Ийм авьяастай, нүүрэмгий хүүхэд байхад. Охин чинь түрүүлдэггүй юм аа гэхэд тэнд очоод тайзан дээр гараад авьяасаа нээж хөгжүүлэх боломж гарч байна” гэхчлэн ухуулах зэмлэхийн дундуур хэллээ.
Би ч багшид Цэлмүүнийг тэмцээнд оруулахаа амлаж, 15000 төг дансаар шилжүүлж, Facebook-р зургийг нь явуулж бүртгүүлэв.

Wednesday, March 26, 2014

Шинэ стайл

Өнгөрсөн Ням гаригт бид өдөржингөө гадуур хэсэж оройхон тийшээ үсчин орлоо. Ирмүүн 2 ч сар үсээ засуулаагүй, үс нь арзайж ургаад инээдтэй амьтан болчихсон байсан юм. Тэгтэл үсийг нь машинаар хусаад байхад л Ирмүүн үсчний сандал дээрээ унтаад л байлаа. Түшихгүй бол бүр унах нь ээ. Ерөөсөө ч сэрэхгүй шаал тоохгүй унтаж байсан даа.

Monday, March 17, 2014

Мартын 8

Март 8-аар хонгор үрсийн цэцэрлэгээс ээж нарт зориулж арга хэмжээ зохион байгуулж, бас хүүхдүүдийн хийсэн гоё бэлэг гардууллаа.

Wednesday, March 5, 2014

Цэнхэрхэн хун

Цэлмүүн бүжин балетанд явж эхэлсэн, олон турьхан ягаан хун дунд нэг цэнхэрхэн цондгор хун нисэж явна.