- Гэрлэнэ гэж яадаг юм бэ?
-Уруул дээр чинь үнсье гэх юм. Цэцэрлэгээсээ сурсан бололтой.
Цэлмүүн бүр залхаад
- Ээж ээ, энэ Ирмүүнийг болиулаад өгөөч гэлээ.
- За тэгэж л байг даа, тэртэй тэргүй та хоёр гэрлэхгүй шд.
- Сонсохоор уур хүрээд, аягүй хэцүү, ядаргаатай байнаа гэнээ.
2015 оны 10 сар *****************
- Ээж ээ, би том болоод Амин-Эрдэнэтэй гэрлэнэ.
- Аан, за. Тэг тэг.
- Бас Э. Маралгоотой.
- Айн? Тэгээд хоёр эхнэртэй болох юм уу?
- Аанхаа.
***********************
- Ээж ээ, би Маралгоод хайртай болчихсон шд.
- Тийм үү? Марлаа чинь тэгээд хөөрхөн юм уу?
- Ямар Марлаа?
- Аан, Маралгоо чинь хөөрхөн юм уу?
- Үгүй ээ, би зүгээр л хайртай болчихсон байхгүй юу...
- Ээж ээ, би Маралгоод хайртай болчихсон шд.
- Тийм үү? Марлаа чинь тэгээд хөөрхөн юм уу?
- Ямар Марлаа?
- Аан, Маралгоо чинь хөөрхөн юм уу?
- Үгүй ээ, би зүгээр л хайртай болчихсон байхгүй юу...
***********************
Саяхан зураг үзэж байсан чинь Ирмүүн
- Энэ Э.Маралгоо байна, хөөрхөн байна уу гэнээ, тэгээд харсан чинь Цэлмүүний ангийн охин, тэгэхээр манай Ирмүүнээс хоёр эгч, тэгэхдээ бүр Цэлмүүнээс хүртэл толгой өндөр том охин байна лээ. :)
No comments:
Post a Comment