Pages

Thursday, January 7, 2016

Скочдсон нь

Ирмүүн Цэлмүүн хоёрыг машинд суулгаад Эрдэнэт рүү явууллаа. Цэлмүүн машинд удаан явахаар бөөлждөг талтай. Хэсэг яваад Цэлмүүн бөөлжөөд байсанд авч явж байсан ах эгч хоёр Цэлмүүний хүйсэн дээр наах санаатай скоч гаргаж ирж гэнэ. (Хүйсэн дээр скоч наахаар бөөлждөггүй гэдэг юм, би ерөөсөө итгэдэггүй юм.) Тэгтэл Ирмүүн сандран
- Яах гэж байгаа юм бэ? Яах гэж байгаа юм бэ? Амыг нь скочдох гэж байгаа юм уу? гэсэн гэнэ. Эгчийг нь бөөлжөөд байхаар амыг нь скочдох гэж байна хэмээн санаа нь зовсон бололтой.

2 comments:

  1. Ёстой хөөрхөн юмаа танай хоёр.

    Нээрээ тэр машинд бөөлждөгийг зогсоодог эм байдаг юм байна лээ. Яг нэрийг нь сайн мэддэггүй, medicine for car sick гээд хайхаар олдох байх интэрнэтээс.

    ReplyDelete
    Replies
    1. time, aptekuudad bdiin, xaaya uugaagui ch gaigui, xaaya uusan ch booljino. bas baritsgui ee

      Delete