Ингээд нэгэн эмнэлэгт хоёр хүний мөнгө төлж хэд хоног хэвтэхдээ эмнэлгийн эх хатанд дарамтлуулав. Байсхийгээд өрөөнд орж ирээд угаалгын өрөөний гэрлээ унтраа, тог үрээд, эсвэл наад орныхоо бүтээлгийг ав, хиртлээ ч гэх шиг.
Эмнэлгийн эмч, сувилагчийнх нь үйлчилгээ таалагдаагүй. Сувилагч нь охинд минь уян зүү тавьж байна гэж 15 минутын турш 3, 4 хатгаж зовоосон доо.
Ингээд 4 хоног тариулсан ч бөөлжиж, гүйлгэх нь намдахгүй байсанд эх нялхсын сайн гэгдэх нэгэн эмчид бөөн юм болж үзүүлэв ээ. Тэгтэл охины хоол боловсруулах системд мөөгөнцөр нэвтрээд хоолыг нь шингээхгүй, дээш доош нь гаргаад байсан болж таарсан. Ам салстыг нь ганц цэвэрлээд л оройноос нь зүв зүгээр болчихвол яахав. 9 сараас хойш олон эмчид үзүүлж, элдэв эм уусаар байгаад антибиотикийн хэрэглээ нь ихэдсэн бололтой.
Би монголын эмч, эмнэлгийн байгууллагын анхааралгүй, хариуцлагагүй байдлын золиос болж байсан хүн, охиноо одоо өвдвөл яана даа гэж өөрийн эрхгүй бодогдох болсон.
Ингээд энэ утгагүй постыг Өргүй бол баян, Өвчингүй бол жаргал гэсэн цэцэн үгээр төгсгөе.
No comments:
Post a Comment