Pages

Monday, December 6, 2010

Эмнэлэгт хэвтсэн түүх

Хүүхэдтэй хүн бүрд хамгийн аймшигтай явдал бол хүүхэд өвдөх гэдэгтэй хэн ч санал нийлэх байх.
Манай охин анх цэцэрлэгт ормогцоо ханиад хүрээд эдгэсэн ч цээжиндээ багахан хэржигнүүртэй, хааяа нэгхэн ханиалгаж явсаар бараг 2 сар өнгөрлөө. Энэ хугацаанд өрхийн эмчид 2, цэцэрлэгийн эмчид өдөр бүр, төрсөн цагаас нь үзүүлсэн өөр нэг эмчид 2 удаа үзүүлж элдэв эм бичүүлж уусан ч бүрэн эдгэсэнгүй.

Гэтэл нэг өдөр Цэлмүүн цэцэрлэгээсээ ирээд сүү уумагцаа цагийн дараа бөөлжин гаргаж энэ явдал 2, 3 өдөр давтагдав. Өнөө эмчээсээ утасдаж асуутал хоолны хордлого байж магадгүй, сайн ажилгаж бай, хэрвээ нойрмоглох шинж тэмдэг ажиглагдвал шарын шинжилгээ өгөөрэй гэв.
Өөрөө бөөлжихөөс өөрөөр унжийсан шинжгүй, сэргэлэн цовоо, бас тэр бөөлждөг өдөр анги дээрээ их идсэн гэсэн тул хоолны хордлого байж магадгүй, эдгэчих байх хэмээн горьдсоор Баасан гариг болчихлоо. Цэлмүүн унжийж, нойрмоглох болсон тул Бямба гаригт нэгэн хувийн лабораторид очиж шээс, цусны шинжилгээ өглөө.
Охиноо тэвэрч цус авахуулах хүнд ажил хэсэг маргалдсаны эцэст зоригтойгоор нь ээжид оногдов.
Цагаа тулбал ер нь эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү зоригтой санагддаг юм.
Ингээд шинжилгээний хариуг автал бөөрний архаг үрэвсэлтэй, 2 ч нас хүрээгүй жаахан хүүхэд бол удамшлын ч чанартай байж магадгүй, яаралтай эмнэлэгт ханд гэдэг юм даа. Газар, тэнгэр хөмөрсөн мэт санагдлаа.
Ингээд охиноо тэврээд Эх нялхсыг зүглэх гэснээ хагас сайн өдөр хүлээж авахгүй нь тодорхой гэж шийдээд нэгэн хүүхдийн хувийн эмнэлгийг зорьж очин үзүүлж эмчилгээ бичүүлж авлаа.
Эмчилгээнд цагийн тариа бичсэн, бас эмч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийг зөвлөсөн ч хэвтүүлж эмчлүүлдэг хүүхдийн эмнэлэг олдсонгүй, олдсонд нь ор байсангүй. Ингээд танил тал, яриа хөөрөө болж байж энүүхэндээ л гэхэд их алдартай, анхны хувийн эмнэлгүүдийн нэгэнд охинтойгоо хэвтэхээр боллоо.
Дараа үргэлжлүүлье. Арай л нуршчихлаа.

No comments:

Post a Comment