Pages

Monday, October 18, 2010

Цэрнээс яаж салах вэ?

Цэлмүүн цэцэрлэгт ороод 3хан хоноод анхны ханиадаа хүрсэн юм. Тэгээд 7 хоногийн дотор ханиад нь наашилж эдгэсэн ч цээжиндээ цэртэй үлдчихээд одоог хүртэл (сар хагас гэсэн үг) цээжиндээ хэржигнүүртэй муухай ханиалгаад байх юм.
Эмчид очихоор нөгөө л нэг эмнүүдээ бичиж өгөх юм. Уул нь тэр цэр ховхолдог эм уугаад овоо цэр нь ховхорсон ч бүрэн эдгээгүй.
Baby эмнэлэг дээр цэр соруулах үйлчилгээ байдаг гэж байна, тийшээ очиж үздэг юм уу? Аав нь бол СОС-т үзүүлье, эмч нар нь арай сайн байх гэх юм. Гэхдээ СОС хүүхдийг сайн үздэггүй гэж сонссон доо.

Гүүгл ахаас асуутал
  • Агаар чийгшүүлэгчийг тогтмол ажиллуулах
  • Халуун, чийгтэй өрөө буюу угаалгын өрөөнд халуун ус гоожуулаад суух, эсвэл саунд орох
  • Нуруунд массаж хийх
  • Зөгийн балны татлага зэрэг зөвөлгөөнүүд гарч ирлээ.
За юу ч гэсэн хэд хоног өдөр болгон усанд оруулаад халуун ус гоожуулсан өрөөнд сууж нусыг нь хөөж гаргахыг оролдохоос. Цэр соруулна гэдэг ч нилээд сүүл рүү л авах эмнэлгийн арга хэмжээ бололтой.

No comments:

Post a Comment