Pages

Thursday, October 7, 2010

Цэцэрлэгийн сонин

Ойрдоо охиноо өөрөө очиж аваагүй байсан, нэг авахдаа багштай нь жаал хууч хөөрлөө. Цэлмүүн ангидаа хамгийн сайн ярьдаг нь гэнээ. Манай охин ч хүссэн юмаа хэлээд нэхээд авчихдаг л даа, хааяа л яах гээд байгаа нь мэдэгдэхгүй аашлаад байдгаас бус.
Нэг, долоо, найм гэдэг тоонуудыг хэлж сурсан, хөх, улаан өнгийн товчийг танина
Бөмбөгийг өмбөг гээд нээх хөөрхөн хэлдэг байсан чинь бөбө гээд мангар хэлдэг болчихож, ангийнхаа хүүхдээс л сурсан юм шиг байна. Аваад зогсож байтал үүдэнд нэг охин зогсож байсан бас Алиа, алиа гээд дуудаад байнаа, тэр нь тэгсэн Анхилуун гэдэг нэртэй юм байна.
Ангидаа бас цэвэрхэн иддэг хүүхдүүдийн тоонд ордог гэж байна, манай гэрт бол хамгийн заваан иддэгээр ямар ч яриангүй шалгардаг хүн шүү дээ. :P

 Ээж Солонгосын явахаар дуугардаг сандал авчирч өгсөн нь зуныг хүлээхгүй багадах шинжтэй болохоор нь цэцэрлэгт өмсүүлж байгаа. Тэгсэн чинь Цэлмүүнийг гүйхээр хүүхдүүд гутлыг нь сонирхож дагаж гүйлдээд, манай охин яахав дээ өөрийн өмч хөрөнгөндөө тун "сүрхий" юм болохоор уурлаж гүйгээд л. Хэдэн өдөр хөгжилтэй байсан бололтой.
Нээрээ цэцэрлэгээс нь байгалийн эд зүйлээр ямар нэг юм хийж ир гэж даалгавар өгсөн. Тэгээд бас шалгаруулах юм байх. Шаал хөгжилтэй юм.

No comments:

Post a Comment