Э: Хөвгүүд ер нь их үймүүлэх юм аа.
И: Та зөндөө олон удаа төрөөд бүгдэнд нь хүү гаргаад, тэд нар нь зодолдоод муудалцаад юмаа булаацалдаад байвал яах вэ?
Э: Хонуулдаг цэцэрлэгт өгнө дөө.
И: ....
Wednesday, October 10, 2018
Thursday, October 4, 2018
Цисн цисн
Нэмүүн овоо хэдэн үг хэлнээ, цэцэг, ааваа, бөмбөг, баба, май, цисн цисн гээд л. Энэ дундаас "цисн цисн" их олон утгатай, ерөнхийдөө өлсөөд цангаад байна, сүү ууя гэж байгаан. Шөнө нүд нь аниастай, "май цисн цисн" гээд, долоовор хуруугаараа яваад сүү аваад ир гээд заагаастай. Өдөр бол өлсөж цангахаараа гал тогооны тэк хавиар эргэлдээд л дээшээ заагаад л "цисн цисн" гэнэ шд. Тэгээд ус өгөхөөр уучдийн, тэгэхээр ер нь уух юм гэсэн утгатай бололтой.
Wednesday, September 19, 2018
Стресс
Цэлмүүнтэй утсаар ярив.
Э: Миний охин юу хийж байна? Өнөөдөр сонин юу болов?
Ц: Ээж ээ, миний шүд өвдөөд. Унахгүй өвдөөд байнаа, би аймаар стресстэй байнаа. Одоо би яанаа? Энэнээс би ер нь амьд гарахгүй юм шиг байнаа....
--
Э: Миний охин юу хийж байна? Өнөөдөр сонин юу болов?
Ц: Ээж ээ, миний шүд өвдөөд. Унахгүй өвдөөд байнаа, би аймаар стресстэй байнаа. Одоо би яанаа? Энэнээс би ер нь амьд гарахгүй юм шиг байнаа....
--
Sunday, September 9, 2018
Приусны хулгайч
Бид гэртээ Приусны хулгайч гээд приус хулгайлдаг бүлэг этгээдийн тухай монгол кино үзсэн юм. Тэрний дараахан Ирмүүн гадаа тоглож байснаа манай орцны нэг тохьтой, томоотой ахтай тааралдаад
- Би нэг юм хэлье, би нэг юм хэлье гэж зогсоосноо "Та приусны хулгайч киноны хүнтэй адилхан юмаа" гэж авсан. Нөгөө хүн нь татаад уначихсан, намайг тэгэж хэлсэн гээд ярьсан байсан.
- Би нэг юм хэлье, би нэг юм хэлье гэж зогсоосноо "Та приусны хулгайч киноны хүнтэй адилхан юмаа" гэж авсан. Нөгөө хүн нь татаад уначихсан, намайг тэгэж хэлсэн гээд ярьсан байсан.
Wednesday, September 5, 2018
Сургуулийн амьдралаас
Ирмүүн сургуульд
анх ороод эхний өдрөөс л үймүүлж эхэлсэн. Бүр багш нь “Би ангидаа ороод
ангийнхантайгаа мэндэлж ч амжаагүй байхад Ирмүүн юм асууж, шалгааж эхэлсэн”
гэсэн. Хичээлийн 4 дөх өдөр гараа өргөж ч билүү зүгээр ч биүү буланд зогсож
шийтгүүлтлээ үймүүлсэн байсан.
Хичээлээ тараад
хурдан харих гэж яардаг байлаа.
Ц: Чи очоод л
амралтын өдрүүдээр тоглоно шд.
И: Бод доо, би 5
өдөр 3 цаг хүртэл хичээл хийж байна, тэгэхэд амралтын өдөр чинь хоёрхон шүү дээ
гэсэн.
Одоо ч энэ үеэ бодвол овоо сурагч болж дээ хөөрхий.
Tuesday, August 21, 2018
Сургууль
Ирмүүн сургуульд орлоо. Хичээлийн шинэ жилийн нээлт болох гээд бид сургуулийн гадаа хүлээж зогслоо. Ирмүүн хэсэг зогссоноо залхуу нь хүрэв бололтой, эвшээхээр нь:
- Сургуульд өдөр унтуулдаггүй шд гэв.
- Тийм үү? Хэзээ ч үү?
- Хэзээ ч унтуулахгүй.
Хэсэг байж байснаа
- Маргааш унтуулах уу? гэнээ. Өнөө өдөр унтах дургүй залуу чинь унтуулахгүй гэхээр улам унтмаар болоод байгаа бололтой.
- Тийм үү? Хэзээ ч үү?
- Хэзээ ч унтуулахгүй.
Хэсэг байж байснаа
- Маргааш унтуулах уу? гэнээ. Өнөө өдөр унтах дургүй залуу чинь унтуулахгүй гэхээр улам унтмаар болоод байгаа бололтой.
Одоо манай залуу ч 2-р ангийн том залуу болсон доо.
Thursday, August 16, 2018
Тоос сорогчинд дурлагч
Нэмүүн Румбаг (автомат тоос сорогч) ёстой зүгээр байлгадаггүй шд. Өстөн дайсан гэж бодоод байдаг юм уу, эсвэл өрсөлдөгч, эсвэл тоглоом гэж боддог юм уу, бүү мэд.
Асаангуут гүйж очоод унтраана. Тэгснээ буцааж асаагаад эргэж харан харан зугтаана. Тэгснээ очиж унтраана. Ер нь эвдчих магадгүй.
Ердийн тоос сорогчинд ч бас дуртай. Асаангуут ард нь ирээд, муухай халуун агаарыг нь үнэрлээд л суучихдаг юм. Тэгээд л гэрээр дагаж хөөцөлдөөд л. Бас өөрөө соруулах гэж үзнэ. Ингээд бодохоор Нэмүүн тоос сорогчинд дуртай юм байнаа.

Tuesday, August 14, 2018
Ээжийн охин
Ц: Дүү хурдан том болоосой.
Э: Яагаад? Дүүтэйгээ тоглох гэсийм үү?
Ц: Үгүй, ээжтэйгээ унтъя.
Monday, June 25, 2018
Оньсого
И: Ээж, оньсого таалцъя аа.
Э: За.
И: Нар яагаад жаргадаг вэ?
Э: Яагаад жаргадаг ийн?
И: Нар жаргахгүй бол бид нар унтахгүй шд. Хүүхдүүх өдөр жаахан, шөнө их унтдаг. Бид нарыг унтуулах гээд нар жаргадаг байхгүй юу.
Э: Наадах чинь оньсого биш байна.
И: Мөөн, мөн!
Subscribe to:
Posts (Atom)