Нэмүүн овоо хэдэн үг хэлнээ, цэцэг, ааваа, бөмбөг, баба, май, цисн цисн гээд л. Энэ дундаас "цисн цисн" их олон утгатай, ерөнхийдөө өлсөөд цангаад байна, сүү ууя гэж байгаан. Шөнө нүд нь аниастай, "май цисн цисн" гээд, долоовор хуруугаараа яваад сүү аваад ир гээд заагаастай. Өдөр бол өлсөж цангахаараа гал тогооны тэк хавиар эргэлдээд л дээшээ заагаад л "цисн цисн" гэнэ шд. Тэгээд ус өгөхөөр уучдийн, тэгэхээр ер нь уух юм гэсэн утгатай бололтой.
No comments:
Post a Comment