Ирмүүн таван эхнэртэй болно гэнээ...
Wednesday, April 29, 2015
Monday, April 20, 2015
Бяцхан төгөлдөр хуурч Цэлмүүн
Цэлмүүн Хараацай хүүхдийн урлагийн наадамд ангийнхаа хүүхдүүдтэй хөгжим, бас дууны хамтлагаар оролцож, хөгжмөөрөө мөнгөн медаль авлаа.
2 нь төгөлдөр хуур тоглоод бусад нь янз бүрийн шажигнадаг юм дуугаргаад сүрхий л юм болсон бололтой.
2 нь төгөлдөр хуур тоглоод бусад нь янз бүрийн шажигнадаг юм дуугаргаад сүрхий л юм болсон бололтой.
Sunday, April 5, 2015
Цэлмүүний багын явдлаас #2
Цэлмүүн үзэг бал харангуутаа хаана ч хамаагүй эрээчээд зураад унана. Анх эгч нь алган дээр нь цэцэг зураад үзүүлчихснээс хойш гаран дээр л зурдаг, бүр болохгүй бол өөр юман дээр зурдаг гээд ойлгочихсон. Бүр эмээгийнхээ цамцыг сөхөөд гэдсэн дээр нь зурах гэж оролдсон гэсэн.
Эмээ нь хардаг болсноос хойш эмээгээ юу хийнэ бүгдийг дуурайдаг болсон. Эмээ нь ялаа алсан чинь ялаа алъя гээд цонх руу асдаг зуршилтай болжээ.
Эмээ нь гадагшаа гарах гээд охины хувцсыг өмсүүлчихээд өөрөө хувцсаа өмсөөд ирсэн чинь охин үүдэнд нэг тоглоом, гэрийн түлхүүр барьчихсан зогсож байна гэнэ. 1 нас 4 сартай хүүхэд шүү дээ.
Цэлмүүний багын явдлаас
Суваг солигдоод байхаар нь гайхан хартал охин хөлийнхөө хуруугаа зурагтын суваг сольж суув.
Эмээгийнхээ газарт дэлгэсэн даавуун дээр гүйж байгаад баачихжээ.
Миний охин тагтааг над дээр ирээч гээд гараа тосоод гуйдаг.
Хүүхдүүдтэй дандаа "сайн байна уу" гээд гараа сунгаад мэндэлдэг, баяртай гэж салах ёс хийдэг.
Дэлгүүрт ороод лангууны ардуур гүйж ороод барааг нь буулгаж зөөгөөд их үймүүлдэг сурагтай.

Monday, March 30, 2015
Миний буруу биш юм уу?
Ирмүүн гонгинодог насан дээрээ байгаан.
Цэлмүүнийг миний охин яасан хөөрхөн юм бэ? ямар мундаг юм бэ? гээд магтахаар Ирмүүн би мундаг биш юм уу? Би хөөрхөн биш юм уу ? гээд гонгиноно. Сав л хийвэл гонгиноно.
Тэгсэн чинь саяхан юуны ч тухай ярилцаж байлаа даа, энэ яг тэрний буруу гээд аав бид хоёр ярилцаж байтал Ирмүүн “Тэгээд миний буруу биш юм уу?” гэж гонгинов.
Tuesday, March 3, 2015
Шулга болохоор ...
Ирмүүний нүүр ойрдоо холцруутах маягтай. Унтахдаа тос түрхээд унтавч өдөрт тийм олон нүүрээ угаадаг юм байлгүй, хуурай, холцруутсан хэвээр.
Ирмүүний нүүрэнд тос түрхээд хүүгээ энхрийлж үнсээд:
- Яагаад миний хүүгийн нүүр холцруутаад байгаа юм болоо гэтэл Ирмүүн өөдөөс:
- Яагаад гэвэл би шулга юм чинь гэдэг байгаа.
- Хахаха. Шулга бол нүүр нь холцруутдаг юм уу гээд шоолсон чинь
- Тэгдийн за юу, угаасаа тэгдийн гэнээ.

Tuesday, February 24, 2015
Үймүүлсэн үү?
Цэцэрлэгээс харьж явав. Ирмүүн:
- Ээж, та өнөөдөр ажил дээрээ үймүүлсэн үү?
- Үймүүлээгүй.
- Үймүүлэхгүй яасийн?
- Би яаж үймүүлэх ийн? Ээж нь ажил дээрээ үймүүлдэггүй шд.
- Унт гэхээр нь унтахгүй, худлаа нүдээ аниад л үймүүлэхгүй яасийн...
Ажил дээр намайг унт гээд л, тэгэхээр нь би унтахгүй худлаа нүдээ анивал үнэхээр хөгжилтэй байх гэж бодогдлоо. Хааяа ч унтчихмаар, дуусдаггүй урт ажлын өдрүүд байдаг шүү.
Monday, February 16, 2015
Пуужин
Бид бас л гадуур машинтай явж байв. Орой болж харанхуй болжээ. Цэлмүүн бүх үсэг мэднэ, муухан холбоод зарим нэг үг үсэг уншдаг ухаантай. Машинд уйдаад оньсого, үсэг таалцахаар болж:
- Одоо юу болж байгаа билээ? Ш-Ө ... гээд асуутал Цэлмүүн:
- Шөнө гэж зөв хариулав.
- Сайн байна. Тэгвэл Н-А-Р?
- Нар!
- Мундаг шүү. М-А-Л?
- Пуужин!!!
Хаанаас юун пуужин гараад ирсэн юм, бүү мэд!
- Одоо юу болж байгаа билээ? Ш-Ө ... гээд асуутал Цэлмүүн:
- Шөнө гэж зөв хариулав.
- Сайн байна. Тэгвэл Н-А-Р?
- Нар!
- Мундаг шүү. М-А-Л?
- Пуужин!!!
Хаанаас юун пуужин гараад ирсэн юм, бүү мэд!
Monday, February 9, 2015
Лийр жил
Цагаан сар дөхөөд жилийн тухай яриа болов. Цэлмүүн:
- Би хулгана жилтэй, чи туулай жилтэй гэхэд Ирмүүн:
- Үгүй ээ, аниа та лийр жилтэй шд. Та лийрэн дээр суудаг биз дээ...
- Би хулгана жилтэй, чи туулай жилтэй гэхэд Ирмүүн:
- Үгүй ээ, аниа та лийр жилтэй шд. Та лийрэн дээр суудаг биз дээ...
Tuesday, February 3, 2015
Манай нэг найз ...
Манай Ирмүүн их олон найзтай юм билээ.
Скай резорт руу явах замд Ирмүүн:
- Хурдал, хурдан давхи гээд байв.
- Өвөл халтиргаатай зам дээр хурдан давхих аюултай, машинууд хоорондоо мөргөлдөөд осол гардаг. Санаж байна уу, кинон дээр нэг айл гэрээрээ явж байгаад осолд ороод бүгдээрээ нас барсан гээд л ярилаа. Тэгтэл Ирмүүн:
- Манай нэг найз бас хурдан давхиж байгаад, осолд ороод, тэгээд үхчихсэн шд гэв.
Буцах замд Туул голын эргээр цасан дээр тоглож байсан хүүхдүүдээс нэг халтираад уначихав. Тэгтэл Ирмүүн:
- Манай нэг найз тоглож байгаад, халтираад, унаад бөгс нь ёоёо болчихсон шд гээд ярилаа.
Гэрт Ирмүүн угаалгын машин дээрээс үсрээд хөлөө өвтгөчихөв.
- Осолтой шдээ, яагаад эндээс үсэрч байгаа юм бэ? гэхээр өөдөөс
- Манай нэг найз өндрөөс үсрээд үхчихсэн шдээ гэв.
Иймэрхүү түүх зөндөөг ярилаа. Ирмүүн их олон ч найзтай юм, бас нилээд хэд нь үхчихсэн юм... o_0

Subscribe to:
Posts (Atom)