Pages

Thursday, November 29, 2018

Хүүхэд төрүүлэхгүй

- Ээж, би хүүхэд яаж төрүүлдгийг харсан шдээ. Аниа үзүүлсийн. Тэгээд аймаар өвддөг юм байна лээ. Би яаж төрнөө? Ер нь би доороосоо даараад хүүхэд төрүүлж чаддаггүй болноо. Доороосоо даарвал хүүхэд төрүүлж чаддаггүй болдог гэсэн. Манай ангийн хүүхэд тэгэж байна лээ.

Цас

Өглөө бостол цас орсон байлаа. Гадаа гармагцаа Ирмүүн цас атгаж аваад Цэлмүүн рүү шидэв.
- Хүүе ээ, яаж байнаа?
- Тэгээд би яах юм бэ? Цас орсон байхад (хүн рүү шидэхгүй) яаж тэвчих юм бэ?

Saturday, November 17, 2018

Нэмүүн

Ой 2 сартайдаа алхаж эхэллээ. Гэрээр юм буулгаад, болох болохгүй юм хийгээд явдаг болсон. Хогийн саванд их дуртай, байн байн гүйж очоод онголзуулаад. Харж байхгүй бол хаа хамаагүй юм аваачаад хаячихна.

Ой 3 сартайдаа ширээний хөлний булан мөргөөд духан дээрээ том булдруутай болж сандаргалаа. Бөөр алаг бөмбөг дууг бөө бөө гэж дуулаад, үйлдлийг нь яг хийгээд л.

Ой 5 сар хүрээд, ааш араншин суугаад бөөн эгдүүний үүр байна. Авмаар байгаа юмаа худлаа уйлж, чанга орилж нэхэж байна. Гадаа гарахын бөөн дур хүслэн.

Friday, November 16, 2018

Сургуулиас залхаж байна

И: Би энэ амьдралаас залхаж байна
Э: АААН?!
И: Сургууль гээд л...
Э: Сургууль муухай байна уу?
И: үгүй л дээ, гоё л доо, гэхдээ л ….

Ирмүүн сургуульд ороод өглөө автобусанд сууж яваад, өдөржин сургууль дээрээ байж байгаад орой ирээд даалгавраа хийдэг, тоглож наадах цаг багасахад гаргасан гомдол.

Wednesday, October 10, 2018

Хонуулдаг цэцэрлэг

Э: Хөвгүүд ер нь их үймүүлэх юм аа.
И: Та зөндөө олон удаа төрөөд бүгдэнд нь хүү гаргаад, тэд нар нь зодолдоод муудалцаад юмаа булаацалдаад байвал яах вэ?
Э: Хонуулдаг цэцэрлэгт өгнө дөө.
И: ....

Thursday, October 4, 2018

Цисн цисн

Нэмүүн овоо хэдэн үг хэлнээ, цэцэг, ааваа, бөмбөг, баба, май, цисн цисн гээд л. Энэ дундаас "цисн цисн" их олон утгатай, ерөнхийдөө өлсөөд цангаад байна, сүү ууя гэж байгаан. Шөнө нүд нь аниастай, "май цисн цисн" гээд,  долоовор хуруугаараа яваад сүү аваад ир гээд заагаастай. Өдөр бол өлсөж цангахаараа гал тогооны тэк хавиар эргэлдээд л дээшээ заагаад л "цисн цисн" гэнэ шд. Тэгээд ус өгөхөөр уучдийн, тэгэхээр ер нь уух юм гэсэн утгатай бололтой.

Шүд соёолжийн

Ц: Ээж ээ, миний шүд соёолжийн.

Соёолоод байхдаа яахав дээ, ямар ургамал биш.. 😋

Wednesday, September 19, 2018

Стресс

Цэлмүүнтэй утсаар ярив.
Э: Миний охин юу хийж байна? Өнөөдөр сонин юу болов?
Ц: Ээж ээ, миний шүд өвдөөд. Унахгүй өвдөөд байнаа, би аймаар стресстэй байнаа. Одоо би яанаа? Энэнээс би ер нь амьд гарахгүй юм шиг байнаа....
--

Sunday, September 9, 2018

Приусны хулгайч

Бид гэртээ Приусны хулгайч гээд приус хулгайлдаг бүлэг этгээдийн тухай монгол кино үзсэн юм. Тэрний дараахан Ирмүүн гадаа тоглож байснаа манай орцны нэг тохьтой, томоотой ахтай тааралдаад
- Би нэг юм хэлье, би нэг юм хэлье гэж зогсоосноо "Та приусны хулгайч киноны хүнтэй адилхан юмаа" гэж авсан. Нөгөө хүн нь татаад уначихсан, намайг тэгэж хэлсэн гээд ярьсан байсан.

Wednesday, September 5, 2018

Сургуулийн амьдралаас


Ирмүүн сургуульд анх ороод эхний өдрөөс л үймүүлж эхэлсэн. Бүр багш нь “Би ангидаа ороод ангийнхантайгаа мэндэлж ч амжаагүй байхад Ирмүүн юм асууж, шалгааж эхэлсэн” гэсэн. Хичээлийн 4 дөх өдөр гараа өргөж ч билүү зүгээр ч биүү буланд зогсож шийтгүүлтлээ үймүүлсэн байсан.

Хичээлээ тараад хурдан харих гэж яардаг байлаа.
Ц: Чи очоод л амралтын өдрүүдээр тоглоно шд.
И: Бод доо, би 5 өдөр 3 цаг хүртэл хичээл хийж байна, тэгэхэд амралтын өдөр чинь хоёрхон шүү дээ гэсэн.


Одоо ч энэ үеэ бодвол овоо сурагч болж дээ хөөрхий.