Pages

Thursday, November 19, 2015

Цусны бүлэг

Цэлмүүн:
- Ээж ээ, би хэддүгээр бүлгийн цустай вэ? гэж асуулаа.
- Мэдэхгүй байна, ээжийнхээ, эсвэл аавынхаа аль нэгний цусны бүлгийг авсан байгаа. Цусны шинжилгээ өгч байж мэдэх боломжтой гэж тайлбарлалаа.

Тэгтэл нэг өдөр Цэлмүүний хамраас цус гоожиж, бид хоёр хүйтэн усаар угаах зуур:
- Ээж ээ, миний хамраас цус гоожсоор байгаад тантай адилхан бүлгийн цустай болчихвол яах уу?
- Юу гэсэн үг вэ? Ойлгосонгүй!
- Мэдэхгүй, би ч гэсэн ойлгохгүй байна гэв.

Saturday, November 14, 2015

Аавын хүүгийн юу хурц вэ?

Багш нь Ирмүүний ангид шинэ зүйр цэцэн үг заажээ.
- Адуун сүргийн туурай хурц, аавын хүүгийн гэтэл Ирмүүн:
- Хумс хурц гэж яаран хэлэв гэнэ.

Уул нь "Адуун сүргийн туурай хурц, аавын хүүгийн ухаан хурц" гэдэг Монгол ардын зүйр цэцэн үг байжээ.

Monday, September 21, 2015

Долоо үсрээд...

Цэлмүүн: Манайх хэзээ нүүх юм бэ?
Ээж: Үсрээд л долоо хоноод нүүнэ.

**********************


Цэлмүүн: Ээж, манайх долоо үсрээд нүүнэ тээ.

Wednesday, September 2, 2015

Хүргэн

Үдшийн үлгэрээр Хаан ба 9 хүргэн гээд үлгэр уншиж байв. Тэгтэл Ирмүүн:
- Хүргэн гэж хэн юм бэ? гэв.
- Охинтой нь суусан хүнийг хүргэн гэдэг, аав нь жижиг эмээгийн хүргэн гэхчлэн чадлаараа л тайлбарлав. Тэгтэл Цэлмүүн:
- Аан, тэгвэл Чээгий агаа бас хүргэн юм байна тийм үү?
- Тийм гэтэл Ирмүүн:
- Миний хүргэн хэн юм бэ? гэж гэнэт дундуур орж ирэв.
- Миний хүү том болоод охинтой болохоороо хүргэнтэй болно.
- Аааааааааан, надад хүргэн байхгүй юм уу? Би хүргэнгүй яах юм бэ? гэж Ирмүүн гоншгонолоо.

Wednesday, August 19, 2015

"Тийм юм сонирхдоггүй"

Зурагтаар хоёр хүн үнсэлцэж гарав. Цэлмүүн нүдээ буруулан:
- Би эрэгтэй, эмэгтэй хүн үнсэлцэж байгааг харж чаддаггүй шд, ичээд байдаг юм аа гэж надад ярив.
- Яагаад гэж би сонирхтол
- Би угаасаа тийм юм сонирхдоггүй юм аа гэв.

Thursday, June 25, 2015

Том машин

Ирмүүн цэцэрлэгтээ өдөр бүр машин ч юм уу, супер баатар ч юм уу нэг тоглоом бариад явна. Алга болгоно гэж бараг байхгүй, яг бариад л хүрээд ирнэ. Уул нь багш нь тоглоом авчирч болохгүй гэдэг ч өөрийн тоглоомтойгоо очих нь нэр хүндийн асуудал юм шиг байгаа юм, авч явна гэж зүтгээд нэмэргүй.
Нэг орой цэцэрлэгээс ирээд Ирмүүн гомдоллов.
- Ээж ээ, Сүлдээ миний машиныг кармаандаа хийчихээд өгөхгүй байсан.
- Тэгвэл дахиж машин авч яваад дэмий юм байна, миний хүү битгий авч яваарай.
Байдал эвгүйгээр эргэж, тоглоом авч явах эрхгүй ч болох магадлал байгааг Ирмүүн мэдэрч:
- Карманд нь багтахгүй том машин л аваад явчихъя гэж зальтай хэллээ.
Төрсөн өдрөөрөө (Саарал цамцтай нь Сүлдээ.)

Monday, June 1, 2015

Бурхан

Улаан бурхан гадуур их дэгдэлттэй байна, амралтын өдрөөр гадуур явахгүй гэж би хэллээ. Цэлмүүн:
- Улаан бурхан гэж юу юм бэ? Улаан өнгөтэй бурхан юм уу? Аватар дээр гардаг галын бурхан уу?

Манай Цэлмүүн АХА тэмцээнд түрүүлсэн шд, аль өвөл...
***********************
Зайсангийн шар бурхны хажуугаар өнгөрөх тоолондоо манай хоёр танимхайран сүйд болдог юм. Бурхан багш, бурхан багш гээд л. Тэгтэл нэг өдөр Ирмүүн
- Ээж ээ, бурхан багш юу заадаг юм бэ? гэлээ. Нээрээ л бурхан багш юу заадаг билээ гэж бодогдлоо.

Wednesday, May 27, 2015

Нуугдаж тоглосон нь

- Ирмүүн, таавчикаа өмс.
...Хэсэг хугацааны дараа
- Ирмүүн, таавчикаа өмсөхгүй яасан юм бэ?
- Хайгаад олдохгүй байнаа. Яасан сайн нуугддаг гутал вэ, тээ?!

Wednesday, May 13, 2015

Найс кино цэг ком

Манай гэрийнхэн том жижиггүй кино их үздэг. Кино театрт ирсэн бүх киног, за тэгээд сайтуудаар байгаа киноноос сонгож байгаад үзнэ. Тэгтэл Цэлмүүн нэг өдөр зүв зүгээр хоолны ширээнд сууж байснаа "Найс кино цэг ком" гэнээ, цээжилтлээ үзэж дээ.

Saturday, May 9, 2015

Хана амьд уу?

Ирмүүний цэцэрлэгт амьтай, амьгүй зүйлсийн талаар заасан бололтой. Манай хүн харсан юм болгоноо амьд уу, үгүй юу гэж асуудаг болсон.

Ирмүүн хана арчиж байв. 
- Одоо намайг (хар толбыг) арилгачихлаа гээд хар юм гомдох уу?
- Үгүй ээ, хана харин ч баярлана.
- Хана амьд юм уу?
- Үгүй, амьд биш.
- Тэгээд яаж баярлах юм бэ?
- Үгүй яахав дээ, дээр нь байсан хар юмийг арилгачихаар баярлах байлгүй гэсхийгээд өнгөрөв. Дараа нь Ирмүүн хананы амь нь дотроо байдаг гэсэн тууж явав. 

- Машин амьтай юу?
- Амьгүй.
- Тэгээд яаж явдаг юм бэ?
- Хммммм....