Pages

Tuesday, December 17, 2013

Цэлмүүнийн цэцэрлэгийн амьдралаас

Цэлмүүн үг хэлний хөгжил сайн, багшийнх нь хэлснээр leader, ангидаа оролцохгүй, хийхгүй, чадахгүй зүйлгүй. Шинэ Жилийн Концертонд Үнсгэлжиний дүрд тоглохоор болсон.
Эрүүл болон өвчтэй шүдний ялгаа

Tuesday, December 3, 2013

Ирмүүний бүтээлээс

Манай хоёр Гурван Хөгжил гэдэг хувийн цэцэрлэгт сурдаг. Эднийх preschool.mn сайтаар дамжуулан хүүхдүүдийн ангидаа хийсэн зүйлсийг хуваалцдаг нь үнэхээр таалагддаг.
Наамал баавгай.

Алим будсан нь.
 

Wednesday, November 27, 2013

Сансарт явнаа

Өглөө цэцэрлэгтээ очих замд ийм яриа өрнөв.

-          Ээж ээ, намайг 5 нас хүрэхээр, Ирмүүнийг 3 нас хүрэхээр бид хоерыг сансарт явуулаад өгөөч.
-          Сансар чинь их хол, онгоцоор яваад ч хүрч чадахгүй, пуужингаар л явж болно. Дэлхий дээрх зөндөө олон хүнээс цөөхөн хүн сансарт нисэж байсан. Ээж нь явж үзээгүй, бас хүүхдүүдийг явуулдаггүй. Миний хүүхдүүд том болохоороо сансарт нисээрэй за гэхчлэн би дэлгэрэнгүй тайлбарлаж гарлаа. Тэгсэн чинь өөдөөс:
-          Тэгвэл Уянга аниа яагаад Сансарт явж байна гээд яриад байсан юм гэдэг байгаа!

Цэлмүүний очихыг хүссэн сансар нь огторгуйн сансар биш, манай Сансар хороолол болж таарлаа.
 

Thursday, November 14, 2013

Арван Үүдэрман

Ирмүүний хэлэх дуртай тоо 10. Тоотой холбоотой асуултын ихэнхэд 10 гэж хариулна.
- Цаг хэд болж байна?
- Арван цаг болж байна.

Орой ирээд бүгдээрээ хувцсаа сольж байхад харчихаад:
- Ээжээ, эрхлэе гэдэг нь тэврэлдээд хэвтье гэж байгаан.
- За ганц эрхэлчихье гэхээр
- Үгүй ээ, арав эрхлэе гэнэ.

Тоо тоолохоороо:
 - Нэг, хоёрын, гурваа, таваа, арав, арван нэг, арван хоёр...

Кремтэй талханд их дуртай.
- Арван талх идье.

- Ээж ээ, үлгэр яриад өгөөч.
- За тэгье.
- Арван мангастай, арван үүдэрмантай үлгэр яриарай.
Ирмүүн Суперманыг Үүдэрман гэдийн, хичнээн засаж хэлээд нэмэр болоогүй, үгүй, Үүдэрман гэдэг гэж гүрийгээд...
 

Saturday, April 21, 2012

Аав морь

- Цэлмүүн ээ, чи морь унаж үзсэн юм уу?
- Үзсэн шдээ. (Торохгүй хариулав.)
- Хэзээ?!
- Өчигдөр. (Цаг хугацаа асуусан асуултанд Цэлмүүний түгээмэл хэрэглэдэг хариулт.)
- Ямар морь?
- Аав морь!



Monday, March 12, 2012

Эгч дүүс

Тэрсхэн эгч дүү хоёр өсч байна даа. 11 сар орчмын зураг.

Sunday, November 27, 2011

Цэлмүүний ярианаас

Эмээ нь Цэлмүүнийг хааяа өдөржингөө орилоод толгой өвтгөөд байх юм гэнэ. Тэгтэл нэгэн орой Цэлмүүн цэцэрлэгээс ирээд
- Наранцэцэг өдөржингөө орилоод миний толгой өвдчихлөө гэж ярьв. 
Хэдэн өдрийн дараа Цэлмүүний хөл хөхөрчихсөн байхаар нь
- Миний охин хөлөө яачихсан юм бэ?
- Ёоёо болгочихсон.
- Яаж байгаад ёоёо болгочихсон юм бэ?
- Наранцэцэг орилоод байсан чинь миний хөл ёоёо болчихсон гэв.

Monday, September 26, 2011

Цэлмүүний яриа

- Цэлмүүн ээ, чамд мэнгэ байгаа юу?
- Байгаа.
- Хаана чинь байгаа юм бэ?
- Энд гэж Цэлмүүн мэнгээ үзүүлнэ.
- Чи хаанаас ийм мэнгэтэй болсон юм бэ?
- Би дэлгүүрээс авсан юм.
- (:-O) Ямар дэлгүүрээс?
- Мэнгэний дэлгүүрээс...

Хэд хоногийн дараа
- Чи хаанаас мэнгэ авсан гэлээ?
- Загасны дэлгүүрээс авсан шд.


Өвөө нь чөмөг ташаад сууж байтал Цэлмүүн "Өвөө, манай махыг битгий зодоод бай" гэв.
***
Цэлмүүн 2011 оны 3 сарын 31-нд даахиа өөрөө үргээж орхив.
***
Ээж ээ, би өөрийгөө зодчихлоо. Намайг үлээгээд эдгээгээд өгөөч.

Monday, September 12, 2011

Шинэ нэр


Юм бичилгүй нилээд удлаа. Амжихгүй, төвдөхгүй гээд олон шалтгаан байлаа.
Цэлмүүн охин цэцэрлэгт явж байгаа, одоо уйлж унжихаа больсон, өглөө босохдоо жаахан нойрмоглодгийг эс тооцвол тун дажгүй. Дүүтэй болсондоо овоо дасаж, одоо сүйд шүү дээ. Эрхлүүлээд л үнсээд л ...
Ирмүүн хүү одоогоор гэртээ, суудаг, зутан иддэг болсон. 2 хүүхэдтэй айлын завгүй амьдрал өрнөсөөр л.
Блогийн нэрээ өөрчлөхгүй бол 2 хүүхэддээ тусд нь юм хөтлөнө гэвэл арай барахгүй нь. Харин юу гэж өөрчлөхөө мэддэггүй ээ, нэээх урт Цэлмүүн Ирмүүн хоёр гэлтэй нь ч биш....