Pages

Monday, January 21, 2019

Нэмүүн ой 8 сар хүрлээ

Ер зүгээр суухгүй, тасралтгүй босож суугаад авираад л буугаад л тонтогонож өгнө шүү дээ. Сандал руу авираад, сандлаас ширээ авирч гараад суучихна. Байнга харж, хүүе хаая гэж байхгүй бол аль хэзээний ширээн дээр гараад суучихна. Тэгчихээд хэн харж байна гээд ийш тийшээ хараад байгаан, яг буу гэж хэлнэ гэж мэдээд байгаан. Тэгээд буу гэхээр худлаа уйлна. Ахынхаа сандал дээрээс хичээлийн ширээ рүү нь авирсан. 
*****************
Өөрийнх нь хүссэн хариултыг хэлэхгүй бол бас уйлна, хоёр бандгар гараараа нүүрээ дараад, ааайй гэж жаахан үзсэнээ бид нарын хариу үйлдэл, болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан үргэлжлүүлэн уйлна, эсвэл больчихно. Унахаар нь авахгүй бол орилоод л хэвтээд байна. Хаа очиж, чихэнд чийртэй биш, их аятайхан эр хонгор дуугаар уйлдаг юм. Гэрт өмсдөг аржгар ултай, мэлхийний ногоон өнгөтэй оймс авч өгсөн чинь их таалагдсан, өмсөөд л гүйгээд байгаа.
Өндөр болоод ширээ, тэкэн дээр наагуурхан тавьсан юмыг татчих гээд байдаг боллоо, гараа явуулаад л татах юм хайгаад л.
Усны савнаас хүйтэн ус гоожуулж гараа, хувцсаа норгоно. Бас нэг удаа усны савыг хүчтэй түлхээд дээр нь тавьсан шилэн аяга хагалсан. Ер нь бол ус уучихаад аягаа дээр нь тавьсан ээжийн буруу л даа.
Ам, хамар, нүдээ заана. Хааяа хольж солино. Баавгай хаана байна гэхээр ам руугаа заах жишээний.
Өглөө сэрчихээд памперс соль гээд хэлнэ.
Үгсийн сан - Ааван, ээдин, аниа, ам, бөмбөг, сүү (жишн жишн), май май..
Юм хийж ирсэн том цаасан хайрцгаар манай 3 машин хийсэн, түүгээр хэдэн өдөр л тоглолоо. Нэмүүний үүр юм уу хаашаа юм.
Агаагаа юу л хийнэ, яг дуурайна. Яг зогссон газар нь зогсоод л, алхвал алхаад л, хэвтвэл хэвтээд л, ярьсан юмийг нь давтаад л.

No comments:

Post a Comment