Pages

Wednesday, August 31, 2016

Мухар сүсэг

Цэлмүүнтэй утсаар ярьж байв.
Ц: Ээж, би ихэнх хараалыг мэднэ шд, одоо ганцхан хараал сурчихвал хамгийн мундаг нь боллоо.
Э: Юу гэнээ?
Ц: Ээж, би зөндөө хараал сурсан.
Э: Ямар хараал?!!
Ц: Унтахдаа толинд харж болохгүй, орондоо дуулж болохгүй гээд л...
Э: Орондоо дуулж болохгүй гэдэг хараал юм уу?
Ц: Биш юм уу? Тэгээд юу юм бэ?
Э: Мухар сүсэг!
Ц: Юу гэнээ? гээд утасны цаанаас хэд хэд давтаж асуув. "Мухар сүсэг гэж юу гэсэн үг ийн?"
Э: Худлаа юманд итгэхийг хэлдэг юм аа гэж залхталаа тайлбарлах гэж оролдлоо. Эцэст нь Цэлмүүн ойлгосон бололтой:
Ц: Аан, мухар сүсэг чинь тийм юм бол орондоо дуулж болох юм байна, тээ гэнээ.
...........
Тэгтэл Ирмүүн цаанаас орж ирэв.
И: Ээж, та надтай ярихгүйгээр баяртай гэчихэж байгаа юм уу?
Э: За ярья л даа.
И: Мухар сүрдэм гэж юу гэж байгаан?

2 comments:

  1. Манайханд ч бас хөөрхөн хөөрхөн мухар сүсэг олон бий шүү. Гэхдээ өөр улс оронд бас л байдаг юм байна лээ, Синга нар лав бас цагаан сараараа хог шүүрдэх болон гаргаж хаях муу байдаг гэдэг гэсэн.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийм ээ, улс улсад янз янзын юм их байдаг шиг байгаан. Гэхдээ Монголд бүр их юм шигээ. Газар тулж сууж болохгүй, босгон дээр зогсож болохгүй, орой хумсаа авч болохгүй гээд л

      Delete