- Би том болоод Терекс (үлэг гүрвэл) болно.
- Би том болоод халим болноо. Халим цагдаа болно. Хүмүүс хэрэг тариад байвал амаа ангайгаад л идчихнэ.
*******************
- Би том болоод 2 машин, 2 робот болно. Нэг нь хогны машин болно, хог зөөдөг машин. Хог зөөдөг робот машин. Яриулаад байсан чинь Wall-E болж таарав.
*****************
Машинтай хол замд явж байлаа. Ирмүүн үгэнд орохгүй хальт загнуулачихаад явж байтал үхэр сүрэг цувсаар зам хөндлөн гарав.
- Би үхээд, та үхээд үнээ болоод би тугал нь болж төрөөд ээжийнхээ үгэнд сайн ороод замаар ээжийгээ дагаад гарнаа гэж ая тал засав.
******************
Ирмүүн бид хоёр муудалцав.
- Би бүргэд болоод таныг аалз болгоод иднэ за юу..

No comments:
Post a Comment