-
Панда
гарч байна гэтэл
-
Үгүй
ээ, хумсны баавгай гарч байна гэж Цэлмүүн мэтгэв.
-
Хумсны
биш ээ, хулсны баавгай гэдэг байхгүй юу. Урт нарийхан хулс гэдэг мод ургадаг
ойд амьдардаг, хулс иддэг болохоор нь хулсны баавгай гэж нэрлэсэн юм гэж би
тайлбарлав.
Өнөөх чинь сүрхий ойлгосон царайтай харж байснаа
Өнөөх чинь сүрхий ойлгосон царайтай харж байснаа
-
Бас
хумсаа иддэг тээ... гэв.
Багшийнхаа
хэлснийг хумсны баавгай, хумсаа иддэг баавгай гэж ойлгоод тогтоочихсон нь ой тойндоос тийм ч амархан салахгүй байгаа бололтой.
Энэ явдлын дараагаар би багадаа ээжтэй үгүй, манай багш тэгэж хэлсэн, багшийн л зөв гэж маргадаг байснаа саналаа.
Nov 25, 2013
----------------------------------
----------------------------------
Зурагтаар кунфу панда хүүхэлдэйн кино гарч байв. Манай 2 панда панда, эсвэл По По гээд хашгиралдана. Урьдын яриаг санаж, бас панданы монгол нэршлийг хэлүүлэх гээд Цэлмүүнээс:
- Миний охин, пандаг монголоор юу гэдэг билээ?
- Юу билээ, юу гэдэг билээ хэмээн Цэлмүүн гацлаа. Дөхүүлэх санаатай:
- Панда чинь ямар амьтан билээ?
- Баавгай.
- Тэгвэл пандаг ямар баавгай гэдэг билээ?
- ЦООХОР баавгай гэнээ....
Jan 6, 2015

No comments:
Post a Comment