Энэ зургийг 9 сарын 1 гэж нэрлэе.
2010.10.18
А үсэг мэддэг болоод нилээд хугацаа өнгөрлөө. Одоо А, Л үсэг шиг хэлбэртэй юм харах болгондоо А гээд хашхирна. Хамгийн инээдтэй нь манай хүн хөлөө хол алцайлгаж зогсоод доошоо хараад А үсэг гэдэг болсон.
2010.12.07
Бас 10 хүртэл тоолж чадна, гэхдээ 3, 4, 5, 6 нарыг алгасах гээд байдаг гэмтэй. Чи хэдийн тоо вэ гэхээр 1 гэж хариулдаг ч хэлэх дуртай тоо нь 7, 8, 9, 10.
2010.12.16О үсэг сурсан.
Хөх, улаан, шар өнгө ялгана.
2010.12.28М үсэг сурсан. Аав нь өөрийнхөө нэрийн эхний үсгийг зааж өгсөн.
2011.01.14
К үсэг мэддэг юм байналээ. Хэн зааж өгсөн юм бол гэж гайхаад сураглатал 11 сард эмээ нь цуг хэд хонохдоо хэлж өгсөн болж таарав. Би амархнаар нь эгшиг л зааж өгдөг байсан юм. Тэгээд ээж гэхэд ордог Э үсэг гэж хэлж өгсөн чинь ЭЭЖ үсэг гээд байх юм.
2011.01.19

No comments:
Post a Comment