Pages

Tuesday, March 23, 2021

Сонсогдохгүй байна

Нэмүүн бид хоёр зэрэгцээд сууж байв.

Э: Нэмүүн ээ, явж шүдээ угаа.

Н: Сонсогдохгүй байна өө. Юу ч сонсогдохгүй байна.

Tuesday, February 9, 2021

Хар цагаан

 - Ээж ээ, миний хар, цагаан, хар, цагаан, хар, цагаан морь хааччихав?

Friday, January 22, 2021

Хамаатай

 Ахаасаа хэрүүлийн шинж чанартай шинэ үг жаахан дутуу сурчихжээ. 

- Тэр чинь надад хамаатай ийн.

- Чи өөрөө надад хамаатай ийн л гэхийн. 

Надад ямар хамаатайн гээд л хэрэлдчих гээд л байх шиг байгаан..

Sunday, November 1, 2020

Хумсны асуудал

Нэмүүн хөлийн хумсаа авахуулах аймаар дургүй. Бүр бага байхын л бөөн юм болж авахуулдаг байсан юм.
Одоо том болсон чинь хүчээр ч авч дийлэхээ байсан. Бөөн гуйлга түүлгэ, хахууль болж байж, хөлийн эрхий хурууны хумсаа авахыг хааяа зөвшөөрнө. За тэгээд нэг эхэлснийх, хүчилж байгаад дараагийн гурван хурууны хумсыг авна. Тэгээд чигчий хуруун дээр бол бүр ёстой нөө, амь тэмцэн эсэргүүцээд ямар ч найраагүй.

Үс, хумсаа авахаар өвддөг болохоор огт авдаггүй хүний тухай уншиж байсан л юм байна. Нэмүүнийг бас тийм, хумсандаа мэдрэлтэй, авахаар өвдөөд байдаг юм болов уу гээд бодохоор үгүй. Унтаж байхдаа зүв зүгээр авахуулчихдаг юм. Хэн нэгэн чигчий хурууны хумсыг нь өвтгөөд хашраачихсан юм болов уу..

Wednesday, September 30, 2020

Нэмүүний үгсийн сан

Нэмүүн өглөө сэрээд ээж ээ, зөндөө нар босчихсон байна, бүгдээрээ босъё гэнэ. Орой болохоор зөндөө харанхуй босчихсон байна гэж ярина.

************
Баахан тоглоом газраар хөглөрүүлээд асгасан байв.
- Нэмүүн, яагаад хог тариад байнаа?
- Хог тариагүй ээ, тоглоом тарьж байна.

************
Нэг шинэ үг сурахаараа тэрийгээ өгүүлбэр бүрт оруулаад дасгал хийдэг юм.
- Аав намайг гоё усанд оруулаад байдаг, Аниа намайг муухай оруулаад байдаг. Ингээд байдаг, тэгээд байдаг.

************
- Ээж ээ, би сүүгээ санаа зовоогүй асгачихлаа (Санамсаргүй гэж хэлэхийг яг эсрэгээр нь санаа зовоогүй гэж хэлээд сурчихсан, инээд хүргээд л байна).

Wednesday, August 21, 2019

Ахын зөвлөгөө

Бид Австралид дүүгийндээ айлчилж очив. Нинжин бидэнтэй цуг байх гээд
Нинжин: Би хичээлдээ явмааргүй байна гэж урваганав.
Ирмүүн: Чи заавал явах албагүй шд гэж ах ёсны зөвлөгөө өглөө.
,,,,,,,,,,,,,,,,,,,,
Тэр хугацаанд нэг удаа Нинжингийн гэрийн даалгаврыг Нинжин биш, Ирмүүн хийчихсэн байлаа. Гэхдээ буруу хийсэн байлаа.

Monday, June 24, 2019

Чамд аав байгаа юу?

Бид хэд гадагшаа аялаад Бээжингийн онгоцны буудлын тоглоомын газарт Ирмүүн ээжтэйгээ явж байгаа энэтхэг охинтой нилээд удаан тоглолоо. Тэгснээ манай хүн асууж байнаа.
- Чамд аав байгаа юу?
- Үгүй, байхгүй гэж өнөөх охин хариулав. Тэгтэл тэндээс ээж нь:
- Хүүе, юу яриад байгаа юм бэ? Чамд аав байгаашдээ гэж сандрав.

Saturday, June 22, 2019

Солонгос хэл

Бид шүдний эмнэлгийн хүлээлгийн танхимд сууж байв. Гэнэт Ирмүүн
- Ээж, би солонгос хэл мэднэ гэж чангаар хэлэв.
- За?
- Шибаааа.

Tuesday, June 11, 2019

Нэмүүн 2 настай

Нэмүүн том болоод л, хэлсэн болгоныг ойлгоно, одоохондоо ойлгомжтой ярьж чадахгүй л байгаагаас биш. нилээд олон үг хэлдэг болсон
Мандаринд их дуртай, май маадин май маадин гээд нэхээд зогсчихно, эсвэл өөрөө хөргөгч ухаад байдаг болсон. Банаан, боов гэж бас хэлнэ. 
Нөөөө гээд л. Өвөө нь аялалд явсан хойгуур хэдэн өдөр эмээ нь харах боллоо. Тэгээд нэг өглөө сэрэхэд эмээ нь очоод авах гэсэн чинь нэг нүдээрээ харснаа Нөөөөө гээд, 
таавчиг, гутал
дух, хацар, ам, хамар, нүд, толгой, үс, хөл, гар, гүзээ
баавгай, гахай, жийв жийв, гоо-гоо-гоо (тахиа), туулай
ээж, аав, аниа, агаа, эмээ, өвөө
сүүг харин сүү гээд хэлэхээр өөдөөс жишн жишн гэдэг хэвээрээ

Thursday, April 25, 2019

Худалч багш

Багш намайг хараагүйм байж Ирмүүн, чи яагаад үймүүлээд байгаам бэ? гээд загнаад байдаг. Бас 5хан дуудчихаад 50 дуудсан, 100 дуудсан гээд худлаа яриад байдаг.