Pages

Monday, June 25, 2018

Оньсого

И: Ээж, оньсого таалцъя аа.
Э: За.
И: Нар яагаад жаргадаг вэ?
Э: Яагаад жаргадаг ийн?
И: Нар жаргахгүй бол бид нар унтахгүй шд. Хүүхдүүх өдөр жаахан, шөнө их унтдаг. Бид нарыг унтуулах гээд нар жаргадаг байхгүй юу.
Э: Наадах чинь оньсого биш байна.
И: Мөөн, мөн!

Sunday, June 17, 2018

Цэцэг

Нэмүүний анхны үг цэцэг байлаа. 5 сард хотхоны хашаанд бүйлс мод цэцэглэж, цэцгийг нь цэцэг гэж зааж өгтөл "тцэтцэггг" гээд нээх хөөрхөн хэлээд сурчихсан. Хамгийн инээдтэй нь модыг цэцэг гээд бодчихсон байгаа. Яваандаа учрыг нь олох байгаа.

Saturday, June 16, 2018

Sunday, May 27, 2018

Царцааны гэр бүл

Өнгөрсөн зун, хөдөө ууланд явж байгаад Ирмүүн царцаа барьж, усны саванд цуглуулаад байв.
 - Битгий амьтан тамлаад бай!
 - Би тамлаагүй ээ, сургаж байгаан гээд хайхрахгүй байв.
Болиулчих санаатай, арай өөр өнцгөөс:
 - Наад царцааны чинь гэрийнхэн нь санаа зовж байгаа даа гэж өнөө царцааг өрөвдүүлэх гэж үзлээ.
 - Зүгээр ээ, энд гэр бүлээрээ байгаан гэнэээ. Хэлэх ч үг олдсонгүй, энэ хүүхдийн хэл амыг гүйцэхгүй нь ээ.

Saturday, March 17, 2018

Солгой

Ирмүүн хамаг үсэг тоог буруу харуулж бичнэ. Тэгээд буруу харуулж бичлээ гээд хэлэхээр би солгой гээд гүрийнэ шүү. 

Багш нь хүчээр баруун гараар бичүүлэх гэхвий гээд багшдаа хэлээрэй гэснийг манай хүн "Угаасаа аав намайг багшдаа хэлээрэй (солгой гартай, буруу харуулж бичдэг)" гэсийн гэнээ. 

Friday, March 2, 2018

Далайн дээрэмчний үхэл

Далайн дээрэмчин ингэж үхдэг, тээ? Далайд, давалгаанд, бас наймаалжинд.

Friday, February 9, 2018

Мөрөөдөл

Ирмүүнийг хардаг байсан эгч нь унтуулахдаа гарыг нь сугандаа тас хавчуулаад хөдөлгөөнгүй дараад унтуулчихдаг байсийн. Тэгээд суга барих дуртай болцон.
"Би мөрөөдөлдөө хүрсэн, миний мөрөөдөл аавын суга" гэнээ...

Monday, January 15, 2018

Онигоо

И: Ээж, би нэг онигоо ярьж өгье.
Э: За тэг.
И: Нэг хүн шоконд ордог байхгүй юу?
Э: Ямар шок? (Шоколадтай холбоотой ухааны юм бодов).
И: Яагаав, баяр болоод л, хүмүүс архи уугаад л.

Шок гэж шоуг хэлээд байсан байж, үхтлээ инээгээд онигоог нь үргэлжлүүлж сонсохоо ч мартчихлаа.

Monday, December 4, 2017

Шумуул 2

Шумуул чинь өрөвдмөөр амьтан юм байна лээ ш дээ. Өндгөө тэжээх гээд л цус сордог юм байна лээ.

Monday, November 27, 2017

Памперсан малгай

Ирмүүнд зун коршоокон малгай авч өгсөн юм. Тэгтэл нэг өглөө гадаа тоглохоор гарснаа хурц нар гарахад орж ирснээ:
- Ээж, миний памперсан малгай хаа байна? гэнээ.